Риад Хаддад: Сири улс Мир төлбөрийн системд холбогдохыг чухал гэж үзэж байгаа
2022, 7 сарын 4. 17:440

Сири улсын ОХУ-д суугаа элчин сайд Риад Хаддад ТАСС мэдээллийн агентлагт ярилцлага өгчээ. Ярилцлагад тэрээр барууныхан хоригийн бодлого хэрэгжиж буй үед Сири улс Мир төлбөрийн системд холбогдохыг чухал гэж үзэж байгаагаа хуваалцсан байна.

Түүний хэлснээр, “Мир төлбөрийн системийг бүтээх санаа 2015 онд гарсан. Барууныхан Оросын банкнуудыг өөрсдийн төлбөрийн системээс хассаны дараа энэхүү санаа нь юун түрүүнд Оросын нутаг дэвсгэр дээр бие даасан төлбөрийн системийг бий болгоход төвлөрсөн. Сири улсын хувьд өмнө нь ижил төстэй хоригт орж байсан учраас барууны төлбөрийн системийг орлуулж болох өөр системүүдийг ихээхэн сонирхож байгаа. Дэлхий дахинаа барууны шахалтад өртөж, хоригт орсон бүх л улсад тэдний төлбөрийн системийг орлуулж болох төлбөрийн системийн эрэлт эрчимтэй өсөж байна” гэсэн юм.

Ноён Хаддадын цохон тэмдэглэснээр, “ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаагаа явуулж, АНУ болоод барууныхан Оросын эсрэг хориг тавих болсноор дэлхийн эдийн засаг асар их өөрчлөлттэй тулж байна. Энэ нь Москвагийн талыг өөр, тэдэнд нээлттэй банкны системийг ашиглахад хүргэсэн” хэмээжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52