Турк улсад инфляцын түвшин 79 хувьд хүрчээ
2022, 7 сарын 4. 18:200

Өнгөрөгч сард Турк улсын инфляц ойролцоогоор 79 хувьд хүрч, сүүлийн 25 орчим жилийн хугацаанд үзэгдээгүй өндөр үзүүлэлт бүртгэгджээ.

Тодруулбал, Туркийн Статистикийн Институтээс мэдэгдсэнээр зургаадугаар сард тус улсад инфляцын түвшин 78.62 хувьд хүрсэн нь шинжээчдийн урьдчилсан тооцоог давж, сүүлийн 24 жилийн хугацаанд үзэгдээгүй өндөр хувьд хүрчээ. Энэ нь тус улсын тавдугаар сард бүртгэгдсэн инфляцаас даруй 4.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

84 сая хүн амтай Турк улсын хувьд бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөж байгаа бөгөөд Орос, Украины дайнаас үүдэн тус улсын эдийн засаг ойрын хугацаанд сэргэх төлөвгүй байгаа ажээ.

Тийнхүү Турк улсад тээврийн үнэ өнгөрөгч онтой харьцуулахад 123.37 хувиар өссөн бол хүнсний бүтээгдэхүүн, алкогольгүй уух зүйлсийн үнэ 93.93 хувиар өссөн байна.

Ерөнхийлөгч Эрдоганы хувьд төрийн эрхэнд гарснаас хойш бодлогын хүүг “бүх чөтгөрийн эх” гэж тодорхойлон бодлогын хүүгээ өсгөхгүй олон жил болсноор тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш эрчимтэй унасан юм. Улмаар түүний бодлогыг эсэргүүцсэн төв банкны ерөнхийлөгчид ээлж дараалан халагдаж, Турк улсын төв банк 2 жилийн дотор 4 ерөнхийлөгчийн нүүр үзжээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53