Их Британи: ОХУ-д дэмжлэг үзүүлсэн хэмээн үзэж Беларусийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв
2022, 7 сарын 5. 1:475

Их Британийн зүгээс Беларусь улсыг ОХУ-ыг дайн өдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн хэмээн үзэж 60 сая фунт стерлингийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүний импорт, экспортыг хязгаарлан тус улсын эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авахаар болжээ.

Их Британийн засгийн газар орон нутгийн цагаар 4-ний өдөр Беларусь улс руу боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн, квантын тооцоолол зэрэг дэвшилтэт технологид шаардлагатай эд анги, тансаг зэрэглэлийн барааг экспортлохыг хориглоно гэж мэдэгдсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Мөн Беларусь улсаас нийлүүлдэг гангийн импортыг зогсоож байгаагийн дээр тус улсын аж ахуй нэгж, компаниуд Их Британийн Лондон хотод бонд, үнэт цаас гаргахыг хориглож байгаа ба энэхүү хоригарга хэмжээ энэ сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Украины хилийн орчимд ОХУ-ын цэргийг байршуулж, өөрийн орны агаарын орон зайдаа ОХУ-ын армийн тийрэлтэт онгоцыг нисэхийг зөвшөөрснөөр Беларусь улс нь Оросыг Украин руу довтлоход дэмжлэг үзүүлсэн гэж Их Британи улс үзэж байгаа аж.

Түүнчлэн Их Британийн тал Беларусь улсаас импортолж буй зарим бараа бүтээгдэхүүний татварыг 35 пунктээр нэмэгдүүлснээс гадна тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко болон төрийн өндөр албан тушаалтнуудад хориг арга хэмжээг өмнө нь авч байсан билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
12
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
Иргэн
66.181.181.26
   /
2022, 7 сарын 8. 22:31

Ирэх өвөл хөлдөж үхэх гээд Оросыг эргээд гуйна дөө, хэхэ.

Иргэн
192.82.88.218
   /
2022, 7 сарын 8. 18:35

Туучууран толгойт огцорсон, түр үүрэг гүыцэтгэж байх явцдаа холион хутгахаас цаашлахгүй дээ!!! Жонсон суганы үс Англид гай л тарьж байна

Сэгсгэр шар
122.201.21.185
   /
2022, 7 сарын 7. 13:23

Ангилд бас хориг нөлөөлнө шүү дээ. Байданы суганы үс сэгсгэр толгойт

66.181.161.24
   /
2022, 7 сарын 7. 12:28

Angli dog

Зочин
202.126.89.142
   /
2022, 7 сарын 7. 10:50

Америк тэргүүтэй үхлийн эргүүлэгүүд хүн төрлөхтөн эдийн засаг вирусээр устгах зорилготой новшнууд

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04