Жефф Безос Байденыг зах зээлийн үндсэн динамикийн талаар буруу ойлголттой байна хэмээн шүүмжилжээ
2022, 7 сарын 5. 3:223

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Амазон компанийг үндэслэгч Жефф Безос нар газрын тосны үнийн асуудлаар дахин зөрчилдлөө. Өнгөрөгч тавдугаар сард Байдены засаг захиргаа болон Безос нар инфляцийн шалтгаан, шийдлийн талаар санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байсан юм.

Ерөнхийлөгч Байден орон нутгийн цагаар 3-ны өдөр АНУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хандан өөрийн Твиттер хуудсандаа "Энэ бол дайны болон дэлхийн хямралын цаг үе. Газрын тос боловсруулах өртгийг харгалзан эцсийн бүтээгдэхүүний үнийг буулга. Яг одоо үнээ буулга” хэмээн жиргэжээ. Өнгөрсөн сарын 10-ны өдөр “газрын тос боловсруулах ExxonMobil компани өнгөрсөн жил бурхнаас илүү мөнгө олсон" гэж тэрээр шүүмжилсэн бол энэ удаад үнээ бууруулахыг аж ахуй нэгжүүдээс ийнхүү шаардсан юм.

Тэрээр газрын тосны үнийн өсөлтийн ачаар ExxonMobil компани энэ оны хоёрдугаар улиралд асар их ашиг олсон гэсэн мэдээлэл гарсны дараахан энэхүү жиргээгээ олон нийтэд хүргэсэн аж. Wall Street Journal сонины зүгээс энэ оны хоёрдугаар улиралд ExxonMobil-ийн завсрын ашиг 18 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолсон байна.

АНУ-ын Ардчилсан намын зүгээс газрын тосны компаниуд 10-аас дээш хувиар ашиг олсон тохиолдолд аж ахуйн нэгжийн татварыг хоёр дахин нэмэгдүүлэх хуулийн төслийг санаачилж байгаа ба хэрэв уг хуулийн төсөл хэрэгжиж эхэлбэл одоо байгаа аж ахуйн нэгжийн 21 хувийн татварыг оруулаад нийт 42 хувийн холбооны татварыг төлөх ёстой болох юм. Газрын тосны үнийн өсөлтийн “ачаар” нэмэгдсэн орлогороо дахин хөрөнгө оруулалт хийн илүү их газрын тос нийлүүлэхийг шаардаж байгаа хэрэг хэдий ч уг хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн олон зүйл байгаа гэсэн шүүмжлэл бас л цөөнгүй тулгарч буй юм.

Харин Байдены энэхүү жиргээнд Амазон компанийн үүсгэн байгуулагч Безос ихэд эгдүүцэн "Байдены засаг захиргааны бодлого тун буруу чиглэл рүү хазайгаад байна. Эс бөгөөс зах зээлийн үндсэн динамикийн талаар маш буруу ойлголттой байдаг бололтой" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Аж ахуй нэгжүүдийг үнээ зохиомлоор буулгахыг шаардаж байгаа нь чөлөөт зах зээлийн зарчимд харшилсан хэрэг гэж тэрээр тайлбарласан байна. Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер "өнгөрөгч нэг сарын хугацаанд газрын тосны үнэ 15 ам.доллараар буурсан ч шатахуун түгээх станцуудын шатахууны үнэ бараг буурсангүй. Энэ бол зах зээлийн үндсэн логик биш" хэмээн хариулжээ.

Өнгөрөгч 5-р сард ерөнхийлөгч Байден аж ахуйн нэгжийн татварыг нэмэгдүүлэх нь инфляцийг шийдвэрлэх арга зам гэж хэлснийг Безос мөн шүүмжилж, "Аж ахуйн нэгжийн татварын нэмэгдэл болон инфляци нь хоорондоо тийм ч их холбоогүй бөгөөд инфляцийн шалтгааныг томоохон корпорациуд руу чихэж байна" хэмээн шүүмжилсэн юм. Гэтэл үүний дараахан Цагаан ордны зүгээс санаанд оромгүй үйлдэл үзүүлэн Амазоны үйлдвэрчний эвлэлийг өдөөн турхирах зэргээр “сөрөг довтолгоо” хийсэн удаатай.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
5
1
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
зрчин
66.181.178.240
   /
2022, 7 сарын 6. 23:41

энэ хүнянз бүрийн бодлогогүй хориг тавиж дэлхийн эдийн засгийг сөнөөоөө энийг лагаал далдагнаж байгаа орнууд унгар уосын ерөнхийлөгчыг харлаг л байлгүй

Зочин
122.201.21.185
   /
2022, 7 сарын 6. 11:45

Байдан сэтгэцийн эмнэлэгт очих хугацаа бага болж байгаа юм бна даа.

Зочин
202.126.89.189
   /
2022, 7 сарын 5. 21:54

Байдан эдийн засагийн дайндаа өөрсдөө бөмбөгдүүлээд , вирүсийнхээ дайнд натотойгаа хамт сөнөх юм байналдаа

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02