Денис Шмигаль: Украин улсыг сэргээн босгоход 750 тэрбум ам.доллар хэрэгтэй
2022, 7 сарын 5. 10:363

Даваа гарагт Украины ерөнхий сайд Денис Шмигаль Оросын түрэмгийлэл өндөрлөсөн хойно Украин улсыг сэргээн босгоход шаардлагатай 3 шатлал бүхий төлөвлөгөөнд нийт 750 тэрбум ам.доллар хэрэгтэй болохыг мэдэгджээ.

Швейцар улсаас зохион байгуулсан Украиныг Сэргээн босгох Бага хурлын үеэр түүний хэлснээр одоогийн байдлаар Оросын түрэмгийллээс үүдэн тус улсын дэд бүтцэд 100 гаруй тэрбум ам.долларын шууд хохирол учирсан гэсэн юм.

Денис Шмигалийн өгүүлснээр, “Өнөөдөр, Украин улсын дэд бүтцийн шууд хохирол 100 гаруй тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Украин улсыг сэргээн босгох төлөвлөгөө 750 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Хэн үүнийг төлөх юм?

Украин улсын засгийн газраас итгэж байгаагаар, сэргээн босгох төлөвлөгөөг санхүүжүүлэх гол эх үүсвэр нь Оросын олигархуудаас хураасан авсан хөрөнгө байх учиртай гэж үзэж байгаа.

Украин улсыг сэргээн босгох төлөвлөгөө нийт 3 шатлалтай байна. Эхний шатанд бид одоо ч ард иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй усан хангамж зэрэг чухал ач холбогдол бүхий зүйлсийг засна. Дараа нь байлдаан дуусмагц түр хугацаанд оршин суух сууц, эмнэлэг, сургууль гэх мэт “түргэн сэргээх шаардлагатай” төслүүдийг хэрэгжүүлэх юм. Харин сүүлийн шат урт хугацаандаа манай улсыг өөрчлөхөд чиглэнэ” гэжээ.

Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
1
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Зэвсэг
202.126.89.185
   /
2022, 7 сарын 8. 7:21

Баруун болон Америк укрианыг сэргээн босгоход хэрэггүй . Дараа дахиад дайн хийхээр бол энэ нутаг дээр дайтах нь зүгээр

66.181.161.14
   /
2022, 7 сарын 5. 12:20

Зэвсэг өгч байж юун украйныг сэргээх вэ.украйныг устгах хурал гээч

Тэнгэр бурхан
66.181.161.17
   /
2022, 7 сарын 5. 11:38

Украйны их хохиролыг джпр

Онцлох мэдээ
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26