Өнгөрөгч сард Өмнөд Солонгос улсын инфляц сүүлийн 24 жилийн хугацаан дахь хамгийн хурднаар өсжээ
2022, 7 сарын 5. 11:390

Зургаадугаар сард Өмнөд Солонгос улсын инфляц сүүлийн 24 жилийн хугацаан дахь хамгийн хурднаар өсжээ. Улмаар БНСУ-ын Төв банкийг үнийн өсөлтийг бууруулж, хөрөнгийн гадаад урсгалыг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөнө гэж найдах нь ихэссэн байна.

Мягмар гарагт тус улсын засгийн газраас мэдээлснээр өнгөрөгч сард тус улсын инфляц 2021 оны мөн үетэй харьцуулахад даруй 6.0 хувиар өссөн бөгөөд энэ нь 1998 оны арван-нэгдүгээр сараас хойш бүртгэгдсэн хамгийн хурдацтай өсөлт юм.

Тийнхүү энэ сарын 13-ны өдөр Өмнөд Солонгосын Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөх эсэх талаар хэлэлцэх болсон байна.

Төв банкны ерөнхийлөгч Ри Чан Ёны зүгээс өмнө нь мэдэгдэж байснаар тэд бодлогын хүүг өгөх эсэх шийдвэрээ эдийн засгийн тоон баримтад үндэслэнэ хэмээж байсан бөгөөд инфляц ийн эрчимтэй өсөж байгаагаас үзвэл тэд бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх нь гарцаагүй ажээ.

Хэрэв тэдний зүгээс үнэхээр бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр нэмэгдүүлбэл энэ нь тус улсын түүхэнд бодлогын хүүг 50 суурь нэгжээр өсгөсөн анхны тохиолдол болох юм.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53