Финлянд, Швед улсын НАТО-д элсэх тухай хэлэлцээр дуусаж, мягмар гарагт холбогдох протоколыг үзэглэх болжээ
2022, 7 сарын 5. 12:230

Даваа гарагт Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх тухай хэлэлцээрээ эхлүүлж, хэлэлцээр нэг үе шаттайгаар өрнөн амжилттай өндөрлөсний дүнд тэдгээр улс өнөөдөр буюу мягмар гарагт НАТО-д элсэх протоколоо үзэглэх болжээ.

НАТО-гоос гаргасан мэдэгдлийг үзвээс, “Өнгөрөгч долоо хоногт НАТО-гийн удирдагч нарын Мадрид хотноо зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр тохирсны дагуу даваа гарагт Финлянд, Швед улсууд Брюссель дэх НАТО-гийн төв байранд эвсэлд нэгдэх тухай хэлэлцээрээ хийж дуусгалаа. Хоёр улсын хувьд хоёул НАТО-гийн гишүүнчлэлийн хүрээнд хүлээх улс төр, хууль эрх зүй, цэргийн үүрэг, амлалтуудыг биелүүлэх чадавх хийгээд хүсэлтэй байгаагаа албан ёсоор баталсан.

Хэлэлцээрийг хийж дууссан тул холбоотнууд долоодугаар сарын таван буюу мягмар гарагт НАТО-гийн төв байранд Швед, Финлянд улсын НАТО-д элсэх протоколд гарын үсэг зурах ёстой. Тэдний үзэглэсэн протоколыг НАТО-гийн бүх гишүүн оронд тэдний дотоод журмын дагуу батлуулахаар илгээх болно” гэсэн байна.

Финлянд, Швед улсуудын хувьд тавдугаар сарын 18-ны өдөр НАТО-д элсэх хүсэлтээ өргөн барьсан тэднийг Мадрид хотноо зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад урихаар төлөвлөөд байсан ч Турк улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тийнхүү зургаадугаар сарын 28-ны өдөр Туркийн ерөнхийлөгч Эрдоган, Финляндын ерөнхийлөгч Ниинисто, Шведийн ерөнхий сайд Андерссон, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар хэлэлцээр хийн, Турк улс тэдний НАТО-д элсэх хүсэлтийг дэмжих болжээ.

Үүний хариуд талууд Турк улс дахь терроризмтой тэмцэж, тэдэнд зэр зэвсэг худалдаалахыг хориглоод байсан хоригоо цуцалсан байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02