Тайландын инфляц сүүлийн 14 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрчээ
2022, 7 сарын 5. 17:350

Өнгөрөгч сард Тайланд улсын инфляц сүүлийн 14 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрч, бодлогын хүүг ойрын хугацаанд нэмнэ гэсэн хүлээлтийг үүсгэх болжээ. Гэвч тус улсын Арилжааны яамнаас анхааруулснаар бараа бүтээгдэхүүний үнэ ирэх саруудад ч өсөх гэнэ.

Тайландын инфляцыг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад даруй 7.66 хувиар өссөн бөгөөд үнийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь эрчим хүчний үнэ юм.

Арилжааны яамны дээд албан тушаалтны мэдэгдсэнээр үнийн өсөлт энэ оны сүүлээр буурах тооцоотой байгаа гэсэн байна. Түүний өгүүлснээр Тайланд улсын 2022 оны дундаж инфляц 4.5 хувьтай гарах тооцоотой гэжээ.

Гэвч Тайландын Төв банкнаас мэдэгдэж байгаагаар 2022 оны дундаж инфляц 6.2 хувьд хүрэх юм. Тийнхүү инфляцын өсөлтийг тогтоон барихын тулд Тайландын Төв банкны Мөнгөний Бодлогын хороо ирэх наймдугаар сарын хурлаараа бодлогын хүүгөсгөх эсэхээ шийдэх болжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17