Владимир Путин цэргүүдээ Луганск мужийг эзлэн авсан явдалд сайшаажээ
2022, 7 сарын 5. 18:332

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын байлдагч нарт Украины Луганск мужид “ялалт байгуулсан” явдалд баяр хүргэжээ.

Даваа гарагт ерөнхийлөгч Владимир Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар уулзаж, тус бүс нутаг дахь Оросын давуу байдлын тухай илтгэсэн байна. Тэдний уулзалтыг Оросын төрийн мэдээллийн хэрэгсэл олон нийтийн сувгаар шууд дамжуулсан юм.

Уулзалтын үеэр ноён Шойгу, “Зургаадугаар сарын 19-ий өдрөөс эхлэн Оросын бүрэлдэхүүн, цэргийн ангиуд Бүгд Найрамдах Луганск Ард улсны ардын цэргийн хоёрдугаар корпустай хамтарч, өмнөд хэсгийн цэргүүдийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Луганск Ард улсын газар нутгийг чөлөөлөх ажиллагааг өрнүүлж, довтолгоогоо амжилттай өндөрлүүллээ. Бид “Горскийн тогоо” гэх бүс болон Лисичанськ, Северодонецк хотуудыг хоёр долоон хоногийн хугацаанд бүсэлж, байлдаанд Украины армийн нийт 5469 цэрэг амиа алдлаа” хэмээн илтгэсэн байна.

Илтгэлийг сонссон ноён Путин Бүгд Найрамдах Луганск Ард улсыг чөлөөлөхөд хувь нэмрээ оруулсан бүх цэрэгт “эр зоригийн одон” гардуулахаа амлаж, тэднийг одоо амрах хэрэгтэй хэмээсэн юм.

Түүний өгүүлснээр, “Одоо цэргийн бусад бүрэлдэхүүн буюу зүүн болон барууны армийн бүлгүүд тулалдаж, урьд боловсруулсан зөвлөгөөний дагуу хөдөлж даалгавараа биелүүлэх хэрэгтэй. Миний зүгээс бүх зүйл Луганск муж шиг амжилттай болно гэж найдаж байна” гэжээ.

Тийнхүү ноён Путин Бүгд Найрамдах Луганск Ард улсын цэргүүдийг баатарлагаар тулалдсаныг сайшааж, “Би та бүхэнд баяр хүргэж, талархал илэрхийлмээр байна. Та бүгдэд сайн сайхныг хүсье” гэсэн юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
1
0
1
1
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
ялалт
66.181.184.27
   /
2022, 7 сарын 6. 23:58

CNN ингэж бичнэ гэдэг америk энэ цэргийн ажиллагаанд ялагдсанаа хүлээн зөвшөөрч бна гэсэн үг

Баяр
192.82.67.198
   /
2022, 7 сарын 6. 9:43

Орчуулагаа чинь буруу байна. Путин талархал илэрхийлмээр байна гээгүй талархал илэрхийлэхийг хүсч байна гэсэн. монголчуудын ярианы хэллэгээр бүү орчуул. Ер нь сэтгүүлчид өөрсдөөсөө эхлээд "Гэж хэлмээр байна" гэх мэтээр санаагаа зорилгоо бүрэн гаргаж илэрхийлэх зориг дутсан, бөөрөнхийлсэн хэлэх гээд байгаа юмуу хэлхээ болимоор байгаа юмуу тодорхойгүй хэллэгийг ингэж дэмжин эх хэлээ гутааж доромжилмооргүй байна. Яруу тансаг монгол хэл минь үү.

Онцлох мэдээ
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
02024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17
Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
02024-4-16 10:29
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй инфляцын улмаас кофе, шоколадны үнэ цаашид ч өсөх нь
2024-4-16 8:54
Тамхи татдаг эрчүүдийн халзрах магадлал хоёр дахин их
02024-4-16 0:56
“Тесла” Энэтхэгийн компанитай хагас дамжуулагч нийлүүлэх гэрээ байгуулжээ
02024-4-15 18:59
“Парис-2024” Олимпын галыг маргааш асаана
02024-4-15 18:55