Еврогийн ханш сүүлийн 20 жилд байгаагүй доод түвшиндээ хүрчээ
2022, 7 сарын 6. 2:471

Еврогийн ханш сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшиндээ хүрчээ.

Украины дайн эхэлсэнтэй холбоотойгоор үүссэн эдийн засгийн удаашрал, эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал зэрэг нь үүнд ихээхэн нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

Орон нутгийн цагаар 5-ны өдөр еврогийн ам.доллартай харьцах ханш 1.0281 доллар болсон нь 2002 оны 12-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсон юм.

ОХУ Европын холбоонд нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ багасгаж буй нь эрчим хүчний үнэ өсөхөд нөлөөлж байгаа билээ.

Түүнчлэн инфляци өндөр байгаа энэ үед Европын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээ харзнасан шийдвэр гаргасан нь мөн нөлөөлсөн гэж зарим хүмүүс үзэж байгаа юм.

HSBC-ийн Европ дахь төлөөлөгчийн газрын валютын судалгааны тэргүүн Доминик Бёрнинг хэлэхдээ: "Бусад улс орнууд бодлогын хүүгээ маш хурдацтайгаар өсгөж байхад Eвропын Төв банк энэ сард хүүгээ ердөө 0.25 пунктээр өсгөх төлөвлөгөөтэй байгаа юм. Тиймээс еврогийн талаар эерэгээр ярих тун хэцүүхэн болоод байна” хэмээн онцолжээ.

Тодруулбал Eвропын Төв банкны хувьд өнгөрөгч 6-р сард жишиг хүүгээ 0 хэвээр үлдээсэн ба харин энэ 7-р сард сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ 0.25 пунктээр өсгөхөөр болсноо зарласан юм.

Нөгөөтэйгүүр, АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан өнгөрсөн сард үндсэн хүүгээ 0.75 хувиар өсгөсөн ба 7-р сард ч томоохон шийдвэрийг гаргах магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.29
   /
2022, 7 сарын 8. 20:11

Ашгүйдээ нам унаасай тэр үед нв 100 евро авна даа

Онцлох мэдээ
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00