Зеленський: Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх намар гэхэд 60 сая тонн үр тариа хуримтлагдана
2022, 7 сарын 6. 3:422

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський хэлэхдээ, Хар тэнгисийн боомтыг хаасны улмаас Украины үр тариан экспорт энэ хэвээр буурсаар байвал ирэх намар гэхэд 60 сая тонн үр тариа хилийн чанад руу гарах боломжгүй болж хуримтлагдаж мэдэхээр байна гэжээ.

Орон нутгийн цагаар 4-ний шөнө болсон үйл ажиллагаанд оролцох үеэрээ, тариаланчид хураасан үр тариагаа хадгалах газар олдохгүйд хүрч ихээхэн хүндрэл үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг мөн дурдав.

Хоёр сарын өмнө Зеленський ОХУ-ын арми экспортын гарцыг хаасны улмаас Украинд 22 сая тонн үр тариа цуглараад байгааг мэдэгдэж байсан билээ. Түүнээс хойш заримыг нь ачааны машинаар Польш, Румын руу тээвэрлэж, Балтийн тэнгис эсвэл Хар тэнгис рүү экспортолж байгаа ч энэ жилийн ургац нэмэгдсээр байгаа учраас дээр дурдсан хэмжээнд төдийлөн өөрчлөлт ороогүй аж.

Гурав хоногийн өмнө Их Британи улсын зүгээс мэдэгдэхдээ Украин үр тариагаа хамгийн дээд хэмжээгээрээ экспортлоод ч өмнөх оны экспортын ердөө 35 хувьд дөнгөж хүрэхийг цохон тэмдэглэсэн юм.

Улаан буудай, арвай, эрдэнэ шиш зэрэг голлох үр тариан дэлхийн экспортын 10 гаруй хувийг хариуцдаг байсан Украин улс үр тариан экспортынхоо 95 хувийг хийдэг Одесса, Мариуполь, Николаев, Херсон, Вердианск зэрэг Хар тэнгисийн боомтуудын алийг нь ч ашиглаж чадахгүй байгаа юм.

Улаан буудайн хувьд дэлхийн экспортын гуравны нэгийг Украин, Орос улсууд дангаар хангадаг байсан юм.

НҮБ болон Турк улс Одесса боомтоос Украины үр тарианы тээвэрлэлт, экспортыг сэргээх аюулгүй коридор нээхийг хичээж байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Одесса боомтын бүхий л гарцыг хаасны дээр боомтод бэхлэгдсэн гадаадын олон арван хөлөг онгоцыг гаргахгүйн тулд Одесса боомтын эрэг орчмын усанд байгаа тэсрэх бөмбөгүүдийг эхлээд цэвэрлэх шаардлагатай гэж ОХУ-ын тал мэдэгдсээр байгаа билээ.

Хэрвээ Украины тал тэсрэх бөмбөгийг цэвэрлэвэл Оросын арми нэн даруй Одесса боомт руу ирэх нь тодорхой ба аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын цэрэг оруулах арга хэмжээ авахыг шаардаж байгаагаа Зеленський мөн энэ үеэр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
0
7
3
6
7
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
64.119.18.185
   /
2022, 7 сарын 6. 20:44

Зда минь чамайг эртхэн бууж өг гэж хэлсэн шүү. Чи мянга баруунаас аврал эрээд нэмэргүй. Чамайг яаж ашиглаад хаях уу л гэж бодож байгаа

66.181.161.14
   /
2022, 7 сарын 6. 15:32

Битгий гарга

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15