Бритиш Эйрвэйс 1500 орчим нислэгээ цуцалжээ
2022, 7 сарын 6. 11:330

Их Британийн үндэсний агаарын тээврийн Бритиш Эйрвэйс компани долоодугаар сард үйлдэхээр төлөвлөөд байсан 1500 орчим нислэгээ цуцалжээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд тохиосон олон зуун нислэгийн саатал нь ийнхүү энэ зун нисэхээр төлөвлөөд байсан олон арван мянган хүний аялалд нөлөөлөх болсон байна.

Коронавируст цар тахлаас хойш эргээд сэргэж байсан Их Британи улсын агаарын тээврийн салбарын хувьд ажиллах хүчний хомсдол урт хугацаанд үргэлжилж, энэ жил үйлдэхээр төлөвлөөд байсан нийт нислэгийн 10 хувийг цуцалсан ч тийнхүү нислэг саатал үргэлжилсээр байгаа юм. Улмаар тэд дахин төлөвлөгөөгөө танахаас өөр аргагүйд хүрч байгаа ажээ.

Бритиш Эйрвэйс компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, “Бидний зүгээс энэ оны эхэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг аль болох эрт авч, үйлчлүүлэгч нартаа зуны аяллаа дахин төлөвлөх хангалттай хугацааг олгохоор хичээн ажилласан. Харамсалтай нь агаарын тээврийн салбар бүхэлдээ түүхэн дэх хамгийн хэцүү цаг үетэй тулгарч буй энэ үед бид дахин нислэгийн төлөвлөгөөгөө танахаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Үйл явдлын хүрээнд бид үйлчлүүлэгч нараасаа хүлцэл өчиж, тэдэнд нислэгээ хойшлуулах эсхүл нөхөн төлбөр авах гэсэн 2 сонголтыг өгч байгаа” гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02