Ранил Викремесингхэ: Би Шри Ланка улсын эдийн засгийг тогтворжуулж чадна
2022, 7 сарын 6. 12:250

Саяхан албаа хүлээн авсан Шри Ланка улсын ерөнхий сайд, эдийн засгийн сайд Ранил Викремеингхэ улсынхаа эдийн засгийг тогтворжуулж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлж, эдийн засгийг тогтворжуулахад 18 сар шаардлагатай байгааг анхааруулжээ.

Энэ тухайд тэрээр Аль Жазийра мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд түүний хэлснээр, “Ирэх он бидний хувьд тун хүндхэн байх ч 2024 оноос бүх зүйл эргээд байрандаа орох учиртай.

Бүх зүйл хяналтаас гарч байхад манай улс бараг 2 хоног засаггүй байж үзлээ. Тухайн хугацаанд надад ганц бодол төрсөн нь эх оронд чинь нөхцөл байдал муудаж байхад амжилт олох эсэхдээ эргэлзэн суух цаг үгүй, удирдлагыг гартаа авч, амжилтад хүрэхээр хичээх хэрэгтэй гэсэн бодол.

Би хувьдаа эдийн засгаа тогтворжуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.

Ташрамд дурдахад өдгөө 73 настай Ранил Викремесингхэгийн хувьд ерөнхий сайдын албыг урьд нийт 5 удаа хашиж байсан бөгөөд энэ удаагийн албатай нийлээд 6 удаа ерөнхий сайдаар тодорч байсан хүн ажээ.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50