Норвеги: Их Британийн байгалийн хийн импортыг эрсдэлд оруулаад байсан ажил хаялтыг зогсоожээ
2022, 7 сарын 6. 16:410

Норвеги улс Их Британийн байгалийн хийн импортыг тасалдуулж болзошгүй нөхцөл үүсгээд байсан газрын тос, байгалийн хийн салбарт ажиллагсдын ажил хаялтыг зогсоожээ.

Их Британи улсын хувьд байгалийн хийн импортынхоо 77 хувийг Норвеги улсаас татан авдаг юм. Гэвч энэ долоо хоногийн даваа гарагт Норвегийн газрын тос, байгалийн хийн холбоо болоод Ледерне-байгалийн хий, газрын тосны салбарт ажиллагсдын холбооны хооронд цалин мөнгөний маргаан дэгдсэнээр ажилчид ажил хаялт зарласанаас үүдэн Их Британийн хийн импорт тасалдаж болзошгүй нөхцөл үүссэн байна.

Тэгвэл Норвеги улсын хөдөлмөрийн яамнаас лхагва гарагт баталснаар ажилчид ирэх долоо хоногт ажил хаялтаа өндөрлүүлэх болжээ.

Ледерне холбооны тэргүүн Аудун Ингвартсены Ройтерс агентлагт мэдэгдсэнээр “Ажилчид аль болох хурдан ажилдаа эргэн орох болно. Бидний зүгээс төлөвлөгөөт ажил хаялтаа цуцлах боллоо” гэсэн байна.

Үйл явдлын хүрээнд Их Британийн Бизнесийн танхимаас тус улсад байгалийн хийн нийлүүлэлттэй холбоотой ямар нэг асуудал гараагүй гэдгийг баталжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
4
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17