Эрдоган: Турк улс ойрын 10 хоногийн хугацаанд үр тарианы коридор гаргах ажилд ахиц гарна гэж найдаж байна
2022, 7 сарын 6. 22:110

Мягмар гарагт Турк улсын ерөнхийлөгч Эрдоган ойрын 10 хоногийн хугацаанд Украины үр тариаг Хар тэнгисээр дамжуулан экспортлох гарцыг бий болгох ажилд ахиц гарна гэж найдаж байгаагаа хуваалцжээ.

Энэ талаар тэрээр Италийн ерөнхий сайд Марио Драгитай хийсэн уулзалтын дараа өгүүлсэн байна.

Түүний хэлснээр, “Одоогийн байдлаар Хар тэнгисээр дамжуулан Украины үр тариаг гаргах тухай асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний ажил болоод байна. Энэ асуудалд ерөнхийлөгч Владимир Путин болоод Володимир Зеленський нарын шийдвэр маш чухал нөлөөтэй байна.

Бидний зүгээс хоёр талтай хийх яриагаа үргэлжлүүлж, үйл явдлыг НҮБ-ын зүгээс анхааралдаа аваасай гэж хүсэж байна. Бид энэхүү яриаг амжилттай болгох үүднээс хүчин чармайлтаа нэмэгдүүлж, ойрын 7-10 хоногийн дотор ямар нэг үр дүн үзнэ гэж итгэж байна.

Учир нь дэлхий дахинаа нэн ялангуяа Африк тивд үр тарианы хомсдол маш ноцтой түвшинд хүрээд байна” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02