ОХУ барууныхны хоригт хариу арга хэмжээ болгон металлын томоохон компаниудаа нэгтгэхээр шийджээ
2022, 7 сарын 7. 0:461

Орос улс барууны орнуудын хоригт хариу арга хэмжээ авах чадвараа нэмэгдүүлэхийн тулд металлын томоохон компаниудаа нэгтгэхээр шийдсэн бололтой.

Гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр Оросын хамгийн том никель үйлдвэрлэгч НорНикель болон хөнгөн цагаан үйлдвэрлэгч Русал компаниуд нэгдэх талаар хэлэлцэж буй тухай онцлон хүргэв.

Норникель компанийн 36 хувийг эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч Владимир Потанин хэлэхдээ Русал компанийн талаас нэгдэх санал тавьж, тохиролцоонд хүрч чадсан хэмээжээ. Потанин энэхүү нэгдэх саналыг хүлээж авах болсон шалтгаанаа тайлбарлахдаа, ОХУ Украинд түрэмгийлсний дараачаас эхэлсэн барууны хориг арга хэмжээний хариуд тогтвортой байдлыг нэмэгдүүлэх шаардлага үүссэнээс гадна Норникелийн хувьцаа эзэмшигчдэд тун ашигтай санал байсан хэмээн хэлэв.

Норникель, Русал компаниудыг нэгтгэснээр 60 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй дэлхийн хамгийн том түүхий эдийн компани бий болох юм. Ингэснээр уул уурхайн компаниуд болон түүхий эдийн зуучлагч компаниуд дундаа дэлхийд тэргүүлэгч 55 тэрбум ам.доллароор үнэлэгддэг Glencore компанийн одоогийн зах зээлийн үнэлгээнээс давах аж.

Норникель бол автомашины үйлдвэрлэлийн чухал материал нийлүүлэгч юм. Тодруулбал цахилгаан автомашины батарейны гол материал болох никельээс гадна дотоод шаталтат хөдөлгүүрт болон хайбрид автомашины нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах төхөөрөмжид катализатор болгон ашигладаг палладий үйлдвэрлэдэг. Европын зэвэрдэггүй ган үйлдвэрлэгчид ч тус компаниас никелийг их хэмжээгээр авдаг юм. Харин Русал компанийн хувьд дэлхийн хамгийн том хөнгөн цагааны ханган нийлүүлэгчдийн нэг бөгөөд барууны автомашины үйлдвэрлэгчид болон сансарын компаниуд гол хэрэглэгчид нь аж.

Шинжээчдийн үзэж байгаагаар дээрх хоёр компани нэгдэснээр тийм ч тод томруун үр нөлөө нь ажиглагдахгүй хэдий ч барууны орнуудын зүгээс хориг арга хэмжээ авахад хүндрэлтэй болох аж.

Русал компани нь 14 жилийн өмнө Норникелийн хувьцааг худалдаж авсан бөгөөд одоо нийт хувьцааны 26 орчим хувийг эзэмшдэг. BCS Global Markets-ийн шинжээч Кирилл Чуко хэлэхдээ, хувьцааны одоогийн үнийг харгалзан үзвэл Потанин, Русал нар 2 компани нэгдсэн тохиолдолд 28, 25 хувийг тус тус эзэмшинэ гэж таамаглажээ.

Сонирхуулахад Норникел нь уул уурхайн компаниудын дунд хамгийн өндөр ногдол ашиг өгдгөөрөө алдартай. Потанин, Русал нар нь өндөр ногдол ашгийн бодлого баримтлах тал дээр нэг бус удаа зөрчилдөж байсан удаатай юм.

Гэвч Потанин онцлохдоо одоогийн нөхцөл байдалд хамгийн чухал нь үйлдвэрлэлээ тасралтгүй үргэлжлүүлж, төр, ажилчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь чухал гэдгийг хэлээд цаашид өндөр ногдол ашгийн бодлого барьж чадахгүйд хүрнэ гэдгээ цохон тэмдэглэжээ. Уг бодлогын хэрэгжилт энэ оноор дуусгавар болно гэв.

Русал компани нь 2018 оны 4-р сараас 2019 оныг хүртэл АНУ-ын хориг арга хэмжээнд өртөж байсан агаад тухайн үед нийлүүлэлт тасалдсанаас үүдэн хөнгөн цагааны үнэ огцом өсч байсан билээ. Харин тус компанийн үүсгэн байгуулагч Олег Дерипаска бизнесээ орхихоо зарласнаар АНУ-ын зүгээс авсан хориг арга хэмжээ эцэслэж байв. Гэвч Дерипаскагийн хувьд одоог хүртэл АНУ-ын хориг арга хэмжээнд өртсөөр байгаа юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
2
0
1
3
2
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.21.108.38
   /
2022, 7 сарын 7. 8:13

Аварга монополь үүслээ дээ.

Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59