АНЭУ: Гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор бизнестэй холбоотой зохицуулалтыг хөнгөвчлөхөөр болжээ
2022, 7 сарын 7. 1:390

Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ) гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийн тулд бизнестэй холбоотой зохицуулалтыг ихээхэн хөнгөвчлөхөө мэдэгдлээ.

Томоохон хэвлэл мэдээллийн агентлагийн орон нутгийн цагаар 6-ны мэдээлснээр, тус улсын Гадаад худалдааны сайд Тани бин Ахмад аль-Гейюди мөн өдөр хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ санхүү, бизнес болон визтэй холбоотой салбарын зохицуулалтыг хөнгөвчлөх арга хэмжээ авахаа цохон тэмдэглэв.

Тус улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах, банкинд данс нээх, үл хөдлөх хөрөнгө түрээслэх, гадаадын иргэдэд оршин суух виз олгох үйл явцыг хялбарчилж, холбогдох зохицуулалтыг ихээхэн сулруулсан гэж сайд Алгеуди онцоллоо.

"Дубай эсвэл Абу Дабид корпораци байгуулах хүсэлтэй хүмүүст виз хурдан гаргаж, оффисын байрыг хялбархан түрээслэх болно. Мөн АНЭУ бол олон улсын зах зээл дээрх хөрөнгө оруулалт хийж, амьдрахад хамгийн тохиромжтой газар гэдгийг харуулахыг хүсч байна” хэмээн тэрээр цааш өгүүлсэн байна.

Энэхүү зохицуулалтыг хийсний ачаар нэг жилийн дотор 300 гадаадын компанийг татах бөгөөд энэ нь АНЭУ-ын газрын тосны бус салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж сайд Алгеуди дурдав.

Мөн 2030 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнээ хоёр дахин нэмэгдүүлж, 816 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна.

АНЭУ-ын Дубай хот нь Ойрхи Дорнодын эдийн засгийн төв болох өрсөлдөөнд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хоттой өрсөлдөж буй юм.

Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман засгийн эрхэнд гарсны дараа Саудын Араб нээлттэй бодлого, эдийн засгийг төрөлжүүлэх замаар гадаадын компаниудыг татахын тулд идэвхийлэн ажиллаж байгаа билээ.

Саудын Арабын засгийн газар 2024 оноос эхлэн Ойрхи Дорнодод төв оффисгүй компаниудтай бизнесийн гэрээ байгуулахгүй байх шийдвэр гаргаж байсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42