Голомт Капитал компани Монгол Улсын 2022 оны "Шилдэг үнэт цаасны компани"-аар тодорлоо
2022, 7 сарын 7. 9:460

Хэдхэн сарын өмнө дэлхийн санхүүгийн байгууллагуудын чансааг тодорхойлогч "Global Banking and Finance Review Аwards" байгууллагаас холбогдож, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн салбарт тодорхой амжилтыг үзүүлж буй тул үйл ажиллагаа, амжилт ололтынхоо талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхийг хүссэн юм.

Бид үүсгэн байгуулагдсан 11 жилийн түүхэн дэх Монголын хөрөнгийн зах зээлд анхлан нэвтрүүлсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээсэн ололт амжилт, тэр дундаа 2022 оны байдлаарх тэргүүлэгч тоон үзүүлэлтүүдээ нэгтгэн илгээсэн билээ.

БИДНИЙ ОНЦЛОХ АМЖИЛТ:

Голомт Капитал үнэт цаасны компани нь 2019 онд дэлхийд алдартай Interactive Brokers үйлчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчдадаа дэлхийн 33 улсын 135 хөрөнгийн биржээр 20+ төрлийн валютаар 600+ хөрөнгө оруулалтын үйлчилгээ авах боломжийг нээсэн юм. Эдүгээ бид Монгол Улсаас дэлхийн хөрөнгийн зах зээлд зуучилж буй үйлчилгээ, арилжааны үзүүлэлтээрээ 1-т бичигдэж байна.

Голомт Капитал үнэт цаасны компани нь 2018 оноос хойш Мандал Даатгал, Түмэн Шувуут, Монос Хүнс, Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийг олон нийтийн компани болох (IPO) андеррайтер, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн, Инвескор ББСБ ХК-ийг нэмэлт хувьцаа гаргах (FPO) андеррайтераар ажиллаж нийт 73.9 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлснээр андеррайтерын үйлчилгээгээр салбартаа 1-т бичигддэг.

Энэ амжилтын үр дүнд үндэсний хэмжээний томоохон компаниудын үйл ажиллагаа өргөжин тэлж, санхүүгийн үзүүлэлтүүд нь хүчирхэгжиж буй бол хөрөнгө оруулагчид зөвхөн хэрэглэгч бус хувь эзэмшигч болж хүртэх өгөөж нь нэмэгдэж байна.

Түүнчлэн Голомт Капитал үнэт цаасны компани нь Монголын Биржийн бус зах зээлийн хамгийн анхны үнэт цаасыг мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосноос хойш нийт 104 тэрбум төгрөгийн бондыг амжилттай татан төвлөрүүлжээ.

Ингэснээр 2022 оны 7 сарын байдлаар Голомт Капитал үнэт цаасны компани нь Биржийн бус зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтын дүнгээр Монголын хөрөнгийн зах зээлд 1-т эрэмбэлэгдэж байна.

Ийнхүү Голомт Капитал үнэт цаасны компанийн харилцагчдынхаа хамтаар бүтээсэн амжилт, Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг "Global Banking and Finance Review Award"-аас өндрөөр үнэлж, 2022 оны Монгол Улсын "Шилдэг үнэт цаасны компани" хэмээх нэр хүндтэй шагналыг олголоо.

Дэлхийн санхүүгийн байгууллагуудын чансаа, эрэмбийг тогтоогч тус байгууллага нь тухайн компанийн нэвтрүүлж буй инновац, үйл ажиллагааны амжилт, санхүүгийн ололт, стратеги зэргийг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудтай нь харьцуулан ялагчийг тодруулдаг ажээ.

Бид цаашид ч Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд ташуур өгөх шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын үнэнч хөтөч нь байж, эрх ашгийг нь дээдлэн, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн ажиллах болно.

Биднийг үргэлж дэмждэг эрхэм хүндэт харилцагчид болон биднийг сонгон үйлчлүүлсэн хамтрагч байгууллагууд, төрийн болон мэргэжлийн байгууллагын хамт олонд гүн талархал илэрхийлье.


Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02