Финлянд улс дэлхийд анх удаа элсний батарейг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлжээ
2022, 7 сарын 7. 11:104

Финляндын судалгааны баг нэгэнт цэнэглэгдсэн цахилгааныг дулаан болгон хувиргах замаар хэдэн сарын турш хадгалах боломжтой элсний батарей бүтээж, хэрэглээнд нэвтрүүлжээ.

Финляндын баруун хэсгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг Канкаанпа Батаянковскийн цахилгаан станцад эрчим хүчний Polar Night Energy компанийн бүтээсэн элсний батарейг суурилуулж, ажиллуулж байна гэж ВВС суваг орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлэв. Ингэснээр элсний батарейг хэрэглээнд нэвтрүүлсэн анхны тохиолдол болж буй юм.

100 орчим тонн элс агуулсан силос нь аккумуляторын үүрэг гүйцэтгэх ба элсээр цахилгаан дамжуулахад эсэргүүцлийн улмаас дулаан үүсдэг аж. Эсэргүүцлийн халаалтын энэ зарчмыг ашиглан элсийг 500 градус хүртэл халааж, дулаан солилцуураар дамжуулан халуун агаар үүсгэдэг. Энэ агаараар усан сангийн усыг халаах гэх мэт элсэнд хуримтлагдсан дулааныг төвлөрсөн дулаан хангамжид ашиглах боломжтой гэнэ.

Polar Night Energy компанийн багийнхан элс нь дулааныг хадгалахад маш үр дүнтэй бөгөөд элсний батарей нь элсийг цельсийн 500 хэмд хэдэн сар байлгаж чадна гэжээ. Элсний батерейны бас нэг давуу тал нь лити, кобальт, никельээр хийсэн ердийн батарейнаас хамаагүй хямд бөгөөд үйлдвэрлэх явцад байгаль орчныг ч бага бохирдуулдаг аж.

Энэхүү элсний батарейны санааг Канкаанпагийн ойролцоох Тампере дахь целлюлозын үйлдвэрт анх санаачилсан бөгөөд Тампер хотын захиргааны зүгээс судалгаа хийх орон зайг бүрдүүлж хангаж өгсөн байна. Хотын эрчим хүч, цаг уурын мэргэжилтэн Елена Сепенен "Хамгийн хүйтэн улиралд хэдхэн цаг л ажилладаг цахилгаан станцтай байх нь зардлын хувьд маш үнэтэй тусна. Харин эрчим хүчийг уян хатан ашиглаж, түүнийгээ хуримтлуулах шийдэл байвал үүнээс илүү ашигтай зүйл хаана байхав” хэмээн цохон тэмдэглэжээ.

Элсний батарейг хэрэглээнд нэвтрүүлсэн энэ үе Европ дахь эрчим хүчний ноцтой хямралын үетэй давхцаж байгаагаараа ихээхэн анхаарал татаж байгаа юм. Украйны дайн дэгдэснээс хойш Финлянд улс ч мөн эрчим хүчний ноцтой хомсдолд орох болоод байгаа билээ. Учир нь тус улсыг НАТО-д элсэхийг зөвшөөрсний дараа ОХУ Финлянд руу хий, цахилгаан нийлүүлэхээ зогсоосон билээ.

Европын холбооноос ОХУ-ын эрчим хүчний хараат байдлыг багасгахын тулд нар, салхины эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасан боловч сэргээгдэх эрчим хүчний сул тал нь үүлэрхэг, салхитай зэрэг цаг агаарын таагүй нөхцөлд цахилгаан эрчим хүчээ тогтвортой үйлдвэрлэж чаддаггүй явдал байв. Харин элсний батарей нь сэргээгдэх эрчим хүчний эдгээр дутагдлыг даван туулах боломжийг бүрдүүлэх юм. Polar Night Energy компанийн эрчим хүчний хэлтсийн дарга Марко Илленэн хэлэхдээ "Бид ногоон эрчим хүч үүссэн боломжит тохиолдлыг алдалгүй батарей болгон хувиргахыг хүссэн” хэмээн энэхүү шинэ шийдлийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцсан байна.

АНУ-ын Үндэсний Сэргээгдэх Эрчим хүчний судалгааны хүрээлэн ч мөн адил “ногоон эрчим хүч”-ний практик батарейг боловсруулахын тулд элс ашиглаж байгаа ба элсийг дулаанаас гадна цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болох эсэхэд анхаарал хандуулж, судалгаа хийж байгаа аж. Гэвч одоогоор ашиглагдаж буй технологийн хувьд элсээр дамжуулан эрчим хүчээр хангах нь маш үр ашиггүй юм. Гэсэн хэдий ч дулааныг батарей болгон хадгалах, ашиглах нь олон салбарт ашигтай байх төлөвтэй байгаа бөгөөд элсний батарей нь илүү хямд хувилбар юм гэж ВВС суваг мэдээллээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
3
1
2
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
хаха
150.129.142.83
   /
2022, 7 сарын 8. 17:01

силос ч гэх шиг silo гэдэг үг мэддэггүй л юм байх даа жоохон юм уншиж үзэж харж бай л даа сэтгүүлч орчуулагч нараа

Google.com
223.38.84.43
   /
2022, 7 сарын 10. 10:11

Silos gej bichdeg bgaa shoo

0 0
64.119.24.221
   /
2022, 7 сарын 10. 6:48

Buh yuman deer heruul hiij bdg mongolchuud delhiin taliig ezlej bsan humuusiin ur sad gej bodhoor umnuus n icheed baih yumaa tsusaar urs. Manjiin darlal, orosiin hilmegduuleltiin ued hen gedgee martsan, hamag noyd deed yazguurtnuudaa ustguulsnaas bolj heden butach gulug teesen zarts shivegchdiin sheesnuud l mongol gej uursdiiguu anduurchaad hutsaad suudag baihdaa. Hereldeh hun bval hereldeerei, tuuh ugsaa garwal deer chin sonsmoorgui baigaa uneniig helj ugch bolno shu umhii hujaagiin hurliiz sheesnuudee

0 0
Зочин
66.181.161.108
   /
2022, 7 сарын 9. 20:56

Silo гэдэг чинь Силос. Задгай Цемент хадгалдаг савыг ч тэгж нэрлэдэг тийм ухаантай бол юу гэж залруулах талаар бичвэл яасын

3 0
Онцлох мэдээ
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ
02024-4-18 10:48