Украин улс 21 мянга гаруй дайны гэмт хэргийг шалгаж байна
2022, 7 сарын 7. 14:480

Украин улсын зүгээс Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш тэдний үйлдсэн гэх 21 мянга гаруй дайны гэмт хэрэг болоод түрэмгийллийн шинжтэй гэмт хэргийг шалгаж байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал, Украины ерөнхий прокурор Ирина Венедиктовагийн BBC агентлагт хэлснээр, түүнд өдөрт дунджаар 200-300 орчим дайны гэмт хэргийн тухай гомдол ирж байгаа гэсэн юм. Улмаар хатагтай Венедиктовагийн мэдэгдсэнээр үйл явдлын хүрээнд олон шүүх хурал яллагдагч тал буюу Оросын оролцоогүйгээр явах гэнэ.

Гэвч ОХУ-ын талаас тэдгээр гэмт хэргийг үйлдсэн гэдгээ үгүйсгэж байгаа юм.

Харин Ирина Венедиктовагийн анхааруулснаар тэдний ард иргэдийг зовоож, хүчиндэж, хөнөөсөн Оросын цэргүүд шүүхэд дуудагдах нь ердөө цаг хугацааны асуудал болохыг ойлгох хэрэгтэй гэжээ.

Украины талаас тийнхүү өөрсдийн газар нутгийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ч зарим хэргийг шалгах боломжгүй байгааг дурдсан байна. Учир нь Украины зарим бүс одоогоор ОХУ-ын мэдэлд байгаа юм.

Ташрамд дурдахад Украин улс дайны гэмт хэргийн хамгийн анхны хэрэгтнийг өнгөрөгч тавдугаар сард яллаж, бүх насаар нь хорих ял оноосон байна. Ял сонссон этгээдийн тухайд гэвэл Оросын армийн дэд ахлагч Вадим Шишимарин гэх цэрэг бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Украины энгийн иргэнийг хөнөөсөн гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47