Шатахууны хомсдолтой тулаад буй Лаос улс Оросын шатахууныг худалдан авах хэлэлцээрээ эхлүүлжээ
2022, 7 сарын 7. 16:171

Украины дайнаас үүдэн Оросын шатахууны үнэ буусан энэ үед Лаос улс тэднээс шатахуун худалдан авах тухай асуудлын хүрээнд хэлэлцээр хийж эхэлжээ.

Лаос улсын хувьд өнгөрөгч зургаадугаар сарын дундаас шатахууны хомсдолд орсон бөгөөд ард иргэд нь 200 метр урт дараалал үүсгэн дугаарлах болсон юм. Улмаар тус улсын нийслэлд шатахуун түгээх станцууд ердийн үед 21:00 цагт хаадаг ч шатахууны хомсдолоос үүдэн 16:00 цагийн орчим хаадаг болсон байна. Тийнхүү шатахууны хомсдолыг шийдвэрлэхийн тулд Лаос улс ОХУ-аас шатахуун худалдаж авах хэлэлцээрийг эхлүүлжээ.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар барууныхны тавьсан хоригоос үүдэн ОХУ-ын бензин шатахууны үнэ дэлхийн зах зээл дээрх үнээс даруй 70 хувь хямд байгаа гэнэ.

Далайд гарцгүй Лаос улсын хувьд БНХАУ, Тайлан, Вьетнам болон бусад зэргэлдээ орших улсаас шатахуун татан авдаг ч түүхий эдийн үнэ өссөнөөс үүдэн ард иргэдийн худалдан авах чадвар эрчимтэй буурсан байна. Тиймээс тэд Энэтхэг улсын жишгээр Оросын “нөхөрсөг” гэж тодорхойлсон орнуудын тоонд багтана хэмээн найдсаар тэдэнтэй хэлэлцээр хийх болжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
3
0
0
2
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.9.46.17
   /
2022, 7 сарын 17. 10:35

Муу Лаос угаасаа оросын эсрэг байсан биш дээ. Оросууд өгч л таарышд.

Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45