Украин улс Лугано хотод 1.9 тэрбум ам.долларт тэнцэх тусламжийн гэрээнд гарын үсэг зуржээ
2022, 7 сарын 7. 16:395

Лхагва гарагт Украин улсын ерөнхий сайд Денис Шмыгалийн мэдэгдсэнээр тэд Швейцарын Лугано хотод зохион байгуулагдсан Украин улсыг сэргээн босгох бага хурлын үеэр тус улсад тусламж үзүүлэх 1.9 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ.

Энэ тухай тэрээр өөрийн Телеграм хуудаснаа нийтэлсэн бөгөөд түүний бичсэнээр, “Ойролцоогоор 1.9 тэрбум ам.доллар. Энэ бол Лугано хотод үзэглэсэн Украин улсад тусламж үзүүлэх гэрээний дүн” гэсэн юм.

Түүний тайлбарласнаар тусламжийн мөнгөний 600 орчим сая ам.долларыг тэд улсынхаа төсөвт оруулах бол 500 сая ам.долларыг газар тариаланг хөгжүүлэхэд зарцуулах болжээ. Харин үлдсэн мөнгийг тэд өвлийн улирлын бэлтгэл ажил болоод дижитал шилжилтэд зориулахаар төлөвлөсөн байна.

Украин улсын хувьд дайн дууссаны дараа улсаа сэргээн босгоход 750 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээсэн бөгөөд хийх ажлыг тооцож үзвэл энэ дүн бол тийм ч их биш хэмээн тодорхойлжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
3
11
0
4
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
Zochin
92.240.179.170
   /
2022, 7 сарын 9. 16:15

EU duuren bayan Mafiin ukrainuud zugaalj yavna unetei mashin unasan hamgiin unetei buudald amidraad shoudaad yavj ba uhsen hatsanii eh oron

103.57.93.236
   /
2022, 7 сарын 8. 13:15

Удахгүй украйн шэж байхгүй болно.

202.21.108.62
   /
2022, 7 сарын 8. 0:40

Бүтэшгүй зүйл болчихлоо гэдгийг Европчууд мэдэж бгаач горьдлого бгаад л бна. Орос нутаг баялгаар бялхам болхоор л хорхойгоо дарж чадахгүй бна л даа. Барууны ганц горьдлого Оросын дотор үймээн самуун, бослого, иргэний дайн. Гэвч бүх фронт дээр Оросууд ялаад бдаг, намар өвөл ойртоод бдаг. Яг үнэндээ цагийн зүү Европчуудын эсрэг хөдлөөд байна.

энхээ
202.126.90.111
   /
2022, 7 сарын 7. 22:36

Дайны дараа Украин улсыг хэн сэргээх юм бэ?. Энэ улсад дайны дараа гэсэн ойлголт байхгүй. Нэг бол бүрмөсөн устана. Нэг бол Польшийн харъяанд Львов, Тернополь гэсэн хуучин Польшийн газар нутгаа Польшууд авна. Унгар, Румын ч өөрсдийн хувийг авна. Киев, Харьковтой нь зүүн талыг ОХУ авна. Украинууд тэдний газар нутаг дээр гуйлгачин царайлан амьдрах хувь тавилантай. Оростойгоо үлдсэн нь эх оронтойгоо үлдэнэ. Өөр ямарч гарц байхгүй. Эд нар дайнд ялаад Украин улсыг бүрэн хэмжээнд нь сэргээн босгоно гэж ёстой байхгүй. Оросыг хэнч ялж чадахгүй. ЕХ, АНУ удахгүй өвөл хүйтэн болохоор хаяад зайлна. Тэдэнд эцсийн эцэст огт хамаагүй. Украинчуудыг өөрийн зорилгод ашигласан. Ашиггүй болоод ирэхээр нь бултчихна. Харж л байгаарай.

202.21.108.62
   /
2022, 7 сарын 8. 0:43

Үнээн.

1 0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41