Их 20 бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Индонезийн Бали арал дээр уулзана
2022, 7 сарын 7. 17:111

“Их 20” бүлгийн гишүүн орнуудын Гадаад хэргийн хэргийн сайд нар өнөөдөр Индонезийн Бали арал дээр хоёр хоногийн хугацаатай үргэлжлэх уулзалтаа эхлүүлэх ажээ.

Уулзалтын хүрээнд тэд ОХУ-ын Украин дахь түрэмгийлэл хийгээд үүний үр дүн, дэлхийн дахинаа тулгамдаад буй инфляцын өсөлтийн тухай хэлэлцэх гэнэ.

Уулзалт өнөөдөр буюу пүрэв гарагийн орой сайд нар Бали арал дахь зочид буудалд оройн зоог барьснаар эхлэх юм.

Энэ нь Украин улсад дайн эхэлснээс хойш тус бүлгийн гишүүд цуглаж буй анхны уулзалт болох бөгөөд гишүүдийг дурдвал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Япон улсын Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар оролцох гэнэ. Түүнчлэн Их 20 бүлгийн гишүүн бус Украин улсын Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба ч уулзалтад оролцох болсон байна.

Мөн уулзалтын хүрээнд сайд нар хоёр талт уулзалт зохион байгуулах бөгөөд АНУ-ын төрийн албанаас мягмар гарагт мэдэгдсэнээр ноён Блинкен Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзана гэсэн юм. Мөн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд ч ноён антай уулзахаа мэдэгдсэн байна.

Харин олон нийтийн зүгээс "Их 20" бүлгийн уулзалтын үеэр АНУ болоод ОХУ-ын төлөөллүүд хоёр талт уулзалт зохион байгуулах эсэх талаар тодруулахад АНУ-ын зүгээс үгүйсгэжээ.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Ам
202.126.89.142
   /
2022, 7 сарын 7. 18:23

Америкийн дарангуйлал удахгүй төгсөнө тив тивдээл жаргах юмсан

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04