Оросын арми АНУ-аас Украинд цэргийн тусламж болгон илгээсэн хоёр пуужингийн системийг устгажээ
2022, 7 сарын 8. 2:1512

Украинд дайн өдүүлээд буй ОХУ-ын засгийн газар АНУ-ын зүгээс Украинд цэргийн тусламж болгон илгээсэн хамгийн сүүлийн үеийн дөрвөн пуужингийн системийн хоёрыг нь устгасан болохоо мэдэгджээ. Хэрэв энэ мэдэгдэл үнэн бол Украины зүүн бүс дэх сөрөг довтолгоо тасалдана гэсэн болгоомжлол үүсээд байгаа юм.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам орон нутгийн цагаар 6-ны өдөр Спутник мэдээллийн агентлагаар дамжуулан мэдэгдэхдээ АНУ-д үйлдвэрлэсэн өндөр хурдны хөдөлгөөнт их бууны пуужингийн хоёр системийг (HIMARS) устгасан тухай онцлон тэмдэглэжээ. Украины зүүн хэсэгт орших Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Малотарановка хотод байрлуулаад байсан АНУ-д үйлдвэрлэсэн хоёр HIMARS систем болон зэвсгийн хоёр агуулахыг устгахад өндөр нарийвчлалтай агаараас харвах пуужинг ашигласан гэж мэдэгдэв.

Энэхүү HIMARS системийг 5 тонн жинтэй тактикийн машинд суурилуулдаг олон пуужингийн систем (MLRS) бөгөөд нэг дор зургаан нарийн чиглүүлэгч пуужин харвах чадвартай. Хамгийн дээд тал нь 77 километр хүртэл тусах чадвартай бөгөөд АНУ-ын өмнө нь тусламж болгон илгээж байсан M777 гаубицаас хоёр дахин хол тусгалтай юм. Уг сиситемийг Украины зүүн бүсэд өрнөж буй их бууны тулалдаанд ихээр ашиглах болов уу хэмээн таамаглаж байв.

Украин энэ сарын эхээр АНУ-аас дөрвөн HIMARS хүлээн авсан бөгөөд энэ сарын дунд үеэр нэмж дөрвөн пуужин өгөхөө мөн амласан билээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ цэргийн тусламж болгон HIMARS cистемийг өгч байгаад талархалаа илэрхийлж байсан юм.

Эх сурвалж: FNnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
3
2
4
3
10
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 12 сэтгэгдэл
210.221.68.38
   /
2022, 7 сарын 11. 22:20

Khudlaa medeelel gej uguisgesen baidag shuu.

176.66.87.78
   /
2022, 7 сарын 11. 4:31

Худлаа

64.119.18.26
   /
2022, 7 сарын 10. 17:45

Одоо бут сондуул ч үлдээхгүй тэгшлээд өгөх болсон биш үү!! Сирид хэдхэн цагийн дотор хотыг хавтгай болгож чадаж байсан юм гэсэн.

Zochin
202.9.46.14
   /
2022, 7 сарын 10. 17:19

Oros uls jinhene dainaa ehluuleegui bgaa ni unen.Jinhene dainaa ehluulbel Ukrainii armiin jiriin irgediinhee dund orchihood bailddag hug ni ungurch gazartai tegshluuleh bolno.Dain iim enerengui baidaggui yum

Зочин
66.181.160.70
   /
2022, 7 сарын 10. 16:53

Ямарч зэвсэг авч ирээд нэмэргүй устгаад байна,цаашид байлдах боломжгүй газар нутгаа эргүүлэн авч чадахгүй болно,япон хордуулах авч чадахгүй байхад

Зочин
111.237.127.46
   /
2022, 7 сарын 10. 16:30

" ... НАТО бол онгоц, пуужингаар цэрэг энгийн ялгаагүй салам бөмбөгдчихөөд дараад нь танк, явган цэргээ оруулдаг. Орос бол энгийн хүмүүсийг алахгүй, зөвхөн цэргүүдийг ..." Энэн шиг худлаа юм байхгүй. Хуучин ЗХУ-ын үед ч, Путиний ОХУ-ын үед ч Оросын зэвсэг хүчин цэрэг, энгийн гэж ялгахгүй нийтээр нь артиллерийн галаар "хуйхлах" тактик баримталж ирсэнийг дэлхий нийтээр мэднэ. Тосгоноороо бөмбөгдүүлж байсан афганчууд, хотоороо балгас болж байсан чечень, сиричүүд, цус нэгт украйнчууд, шашин нэгтэй гүржүүд үүнийг гэрчилнэ.

66.181.184.83
   /
2022, 7 сарын 11. 4:23

Оросыг барахгүй ээ фашистууд минь

2 0
Гана
66.181.186.240
   /
2022, 7 сарын 10. 15:55

Тухайн үедээ дэлхийд номер 1 армитай,эдийн засгийн чадамжаар 2-т бичигдэж байсан ЗХУ, Афгантай 10 жил байлдаад дийлээгүй л юм даа. Харин өнөөгийн ОХУ хуучин ЗХУ-ын хаана ч хүрэхгүй сул дорой,арми нь хоцрогдсон зэвсэглэлтэй ийм улс Украйныг барахгүй л болов уу

66.181.161.31
   /
2022, 7 сарын 10. 17:01

hytsdag

0 1
Зочин
202.126.90.6
   /
2022, 7 сарын 10. 16:10

Дайн хийж байгаа хэлбэр нь арай өөр л дөө. НАТО бол онгоц, пуужингаар цэрэг энгийн ялгаагүй салам бөмбөгдчихөөд дараад нь танк, явган цэргээ оруулдаг. Орос бол энгийн хүмүүсийг алахгүй, зөвхөн цэргүүдийг нь устгахаар шууд танк, явган цэрэг оруулахаар хамаагүй буудаж болохгүй, хот дотроо цэргүүд нь байрлаж энгийн хүмүүсээр бамбай хийгээд маш удаан дээр нь өөрсдөө хохирол амсаад байгаа юм.

5 2
66.181.161.29
   /
2022, 7 сарын 10. 15:37

Дипломат яриа хэлэлцээрээр
шийдэх улс орон иргэдээ бододгүй зеленскийг гар хөлтэй нь дуусга Ирсэн болгоны нь устга.

Иргэн
202.126.89.127
   /
2022, 7 сарын 10. 15:17

УКРАЙН АНУ-ЫН ЗЭВСГИЙН ӨРИЙГ ГАЗАР НУТГАА ӨГӨӨД Ч ДАРАХААРГҮЙ БОЛЛОО! УДАХГҮЙ БҮГД ТӨМРИЙН СЭГ БОЛНО

Онцлох мэдээ
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17