Өдөрт 1,9 ам.доллароор амь зогоодог хүмүүсийн тоо өнгөрсөн 3 сарын хугацаанд 51 саяар нэмэгджээ
2022, 7 сарын 8. 2:581

Дэлхий дахинаа эрчим хүч, үр тариа гээд бүхий л үйлдвэрлэл үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа энэ үед хөгжиж буй орнуудын ядуурлын түвшин хурдацтай нэмэгдэж байгааг онцолжээ. Амьжиргааны өртөг нь өдөрт 3.2 ам.доллараас бага хүмүүсийн тоо сүүлийн гурван сарын дотор 71 саяар нэмэгдсэн байна.

Франс Пресс агентлагийн орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс хөгжиж буй 159 оронд дүн шинжилгээ хийж, энэ онд үүссэн инфляцийн нөлөөгөөр нэн ядуу өрхийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэнийг тогтоожээ.

Уг тайланд дурдсанаар, Украинд дайн эхэлснээс хойшхи гурван сарын хугацаанд өдөрт 3.2 ам.доллар хүрэхгүй орлоготой амьдардаг иргэдийн тоо дэлхийн хэмжээнд 71 саяар нэмэгдсэн болохыг цохон тэмдэглэв. Үүний дотор нэг өдрийн амьжиргааны өртөг нь 1,9 ам.доллароор хэмжигддэг хүмүүсийн тоо 624 саяас 675,5 сая болж, 51 сая орчмоор нэмэгдсэн бол 1,9 ам.доллароос 3,2 ам.долларын хооронд амьжиргааны өртөг нь хэлбэлздэг хүмүүсийн тоо 20 саяар нэмэгдсэн байх юм. Эдгээр хүмүүс нь гол төлөв Сахарын цөлөөс өмнөх Африк тивийн бүс нутгуудаар оршин суудаг аж.

Дээр дурдсан амьжиргааны өртгийн хэмжээ нь Дэлхийн банкнаас тогтоосон ядуурлын шугамд үндэслэн амьдрахад шаардагдах доод орлого юм. Энэ нь бага орлоготой орнуудад өдөрт 1.9 ам.доллар, дундаас доогуур орлоготой орнуудад 3.2 ам.доллар, дундаас дээш орлоготой орнуудад 5.5 ам.доллар, өндөр орлоготой орнуудад 21.7 ам.доллар тус тус байдаг байна.

Сүүлийн гурван сарын хугацаанд ядуурлын түвшин огцом өссөн шалтгааныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Украины дайнтай холбон тайлбарлажээ. Дайн дэгдсэнээс хойш хүнсний болон эрчим хүчний салбарын зах зээлд хүнд цохилт болж, аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхөд хүрсэн. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс эмзэг бүлгийнхэнд үзүүлэх мөнгөн тусламж нь эрчим хүчний татаас гэх мэт бусад арга хэмжээнүүдээс илүү шударга бөгөөд илүү үр дүнтэй болохыг санал болгосон байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ерөнхийлөгч Ахим Штайнер хэлэхдээ "Урьд өмнө болж байгаагүй энэхүү инфляци дэлхийн олон хүн амд өчигдөр идэж байсан зүйлээ өнөөдөр идэж болохгүй гэж хэлэхтэй агаар нэгэн юм. Амьжиргааны өртөг ийнхүү маш хурдацтайгаар багасч буй нь сая сая хүмүүсийг ядуурал, өлсгөлөн рүү түлхэж байна. Үүнийг дагаад нийгмийн эмх замбараагүй байдал нэмэгдэх магадлал ч өдрөөс өдөрт өссөөр байна" гэж тэр анхааруулав.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.229.121.18
   /
2022, 7 сарын 8. 10:03

Даяаршлын хор уршиг, урьд нь хүмүүс өөр өөрийн аж ахуйтай бусдаас хамааралгүй амьдарч бсн.

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00