БНХАУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар: Барууныхны хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй
2022, 7 сарын 8. 3:3712

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар барууны орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдлээ.

Спутник болон Франс Пресс агентлагийн мэдээлснээр, хоёр сайд орон нутгийн цагаар 7-ны өдөр “Их 20”-ын бүлгийн Гадаад хэргийн сайд нарын хурал болсон Индонезийн Бали аралд хоёр талын хэлэлцээ хийж, Украины хямралтай холбоотой барууны арга хэмжээний талаар санал солилцжээ.

Уулзалтын дараа ОХУ-ын ГХЯ мэдэгдэл хийхдээ "Сайд Лавров ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны талаар Ван И сайдад дэлгэрэнгүй тайлбар хийсэн. Мөн Украины нөхцөл байдал, барууны орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцсон” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

НҮБ-ын дүрэм журмын дагуу бус зөвхөн барууны орнуудын нэг талыг барьсан хориг арга хэмжээг хоёр тал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурьтай байгааг мөн нэмж хэлэв.

Украинд дайн дэгдсэнээс хойш БНХАУ болон ОХУ нь барууны орнуудын хяналт шалгалтын дунд стратегийн хамтын ажиллагаагаа улам өргүжүүлэн, нягт хамтран ажиллах болсон билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
3
0
6
5
5
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 12 сэтгэгдэл
202.126.89.27
   /
2022, 7 сарын 9. 23:56

Та нар Монголыг атгандаа байгаа гэж их сагсуурч байх шив дээ орос хужаа нар аа?! Монголчуудыг их л басч байна даа

66.181.160.116
   /
2022, 7 сарын 10. 20:29

Huurhiiduu

1 0
64.119.24.203
   /
2022, 7 сарын 8. 22:16

Оростой 70 жил хамтявсан монгол хөгжсөн шүү Газар нутаг бүтэн байсан АНУ г дагаж намираад аль байдгаа алдаж дампуурлаа

Зочин
177.54.147.178
   /
2022, 7 сарын 9. 13:01

Монголчууд хэзээд хятадуутайгаа хамт. Хамтдаа оросыг дэмжин. Бид гадаад бодлого дээрээ хятадыг дагахан маш зөв.

0 1
192.82.74.198
   /
2022, 7 сарын 8. 21:23

Ад үзэгдээд хугацаанаасаа өмнө буцваа Лалров, бусад нь хамт зоог идсэнгүй, зураг татуулсангүй...

Иргэн
202.126.89.236
   /
2022, 7 сарын 8. 18:02

Сайн ч муу ч Монгол Улсын хувь заяа Орос, Хятад хоёроос шууд шалтгаална! Амаа татаж, араа бодож амьдарцгаа, үмбүү Монголчуудаа!

223.38.18.74
   /
2022, 7 сарын 8. 23:42

Чиний хэлдэг зөв гэхдээ өөрсдийгөө тэгэж дорд хэлж болохгүй шүү. Аль эсвэл Монгол хүн биш юм уу.

2 0
zochin
92.106.44.53
   /
2022, 7 сарын 8. 22:26

tiim shu de. ychirtai baimaar yum

1 0
66.181.161.19
   /
2022, 7 сарын 8. 14:41

Цаад учры нь ойлгохгүй хүмүүс их байх юм монголыг аиерикын бодлого самараад дуусч байгааг мэддэгүй юм уу

Зочин
202.126.89.191
   /
2022, 7 сарын 8. 10:56

Түрэмгий дайныг яагаад ч зөвтгөх боломжгүй хятадууд бодолтой улсууд зэрлэг оросуудыг нэг их дагаж далдганахгүй бхаа дипломат аргаар зохицуулах бодлого барина биз

Би
103.212.116.30
   /
2022, 7 сарын 8. 20:03

Яаж ч бодсон дайныг зөв гэж хэлэхгүй гэхдээ дайныг өдөөн турхирч байгаа орон нь АНУ гэдгийг шудрага хүн бүр мэдэж ойлгож байгаа дэлхийн маш олон улсыг хооронд нь талцуулж хаглаж дайн байлдаанд хүргэж эдийн засгийг нь сүйрүүлж байдгийг хүн бүр мэддэг
Монголчууд хоорондоо дайтах гээгүй бол сэрэмжтэй бай

4 2
103.26.195.169
   /
2022, 7 сарын 8. 13:46

Зэрлэг Орос бус зэрлэг барууныхны хийж буй ажил.Эх орноо хамгаалах хэрэгтэй. Укриан ч мөн адил. Тэгэхдээ өөрийн мэдэлтэй байх хэрэгтэй.Мэдлээ алдах хэцүү шүүдээ.

3 1
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02