Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгджээ
2022, 7 сарын 8. 12:210

Баасан гарагт NHK сувгаас мэдээлснээр, Японы ерөнхий сайд асан Шинзо Абэг Нара хотод олон нийтэд хандан үг хэлж байх үеэр нэгэн зэвсэгт этгээд түүн рүү галлан онож шархдуулсан учир эмнэлэгт хүргэгджээ.

Former Japanese prime minister Shinzo Abe lies on the ground after apparent shooting during an election campaign in Nara, Japan

Кёдо агентлагаас мэдээлж байгаагаар өдгөө 67 настай Шинзо Абэгийн хувьд одоогоор зүрхний хэм нь алдагдсан байдалтай гэсэн байна.

Хэргийн газар байсан NHK сувгийн сурвалжлагчийн мэдэгдсэнээр ноён Абэг үг хэлэх үеэр нийт 2 удаа буун дуу сонсогдсон гэнэ.

Үйл явдлын хүрээнд Япон улсын засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх болжээ.

Шинзо Абэгийн хувьд анх 2006 онд ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авч байсан ч нэг жил хүрэхгүй хугацааны дараа эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа хүлээлгэн өгч, 2012 онд дахин ерөнхий сайдаар сонгогдсон юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02