Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон албан үүргээ хүлээлгэн өгөх болжээ
2022, 7 сарын 8. 13:112

Пүрэв гарагт Их Британи улсын ерөнхий сайд Борис Жонсон Консерватив намын удирдагчийн албаа хүлээлгэн өгөх болжээ. Учир нь түүний бүрдүүлсэн кабинетын гишүүд огцрох хүсэлтээ олноор өгснөөр түүний эрх мэдэл эрчимтэй суларсан байна.

Тийнхүү ноён Жонсон 10 Даунинг Стрийт гудамжинд өөрийн дэмжигчид, үзэгчдэд хандан “Засгийн газарт олонх болсон Консерватив намын хүсэл зориг өдгөө маш тодорхой болж, тэд шинэ удирдагч, шинэ ерөнхий сайдтай болох ёстой гэдэг нь илэрхий болов” гэж мэдэгдсэн юм.

Харин Вашингтон Пост сониноос мэдээлснээр, түүний хэлсэн үгэнд ямар ч гэмшил хийгээд сэтгэл хөдлөл байгаагүй бөгөөд өөрийн уналтад намаа буруутгасан гэсэн байна.

Ийн тайлбарлахдаа тэд түүний хэлсэн үгийг эш татаж, “Бид Вестминстерт юу болдгийг харсанчлан сүргийн зөн совин гэдэг маш хүчтэй зүйл. Сүрэг хөдлөхөд Вестминстер дагаад хөдөлдөг. Нөхөд минь, улс төрд хэний ч зайлшгүй хэрэг байдаггүй. Манай улс гайхалтай, Дарвины системийнхээ хүчинд дахин нэг манлайлагч бүтээх нь гарцаагүй” хэмээснийг онцолжээ.


Эх сурвалж: Washington Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
1
5
0
2
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.161.19
   /
2022, 7 сарын 8. 14:19

Энэ ч улс төрийн үхдэл гэж байдаг бол үхдэл боллоо

Зочин
202.126.89.185
   /
2022, 7 сарын 8. 14:01

Их британи гэж хүн сүрэг юм байна ухамсар амьд явахад нөлөөлдөг хүн сүрэгт орших нь нөлөөлдөг ухамсаргүйгээр . Буухдаа ч ард иргэдээ дормжилохгүй далд орохгүй . Монголд танкчин гарч ирж укрианыг хамгаална гэсэн үү . Монголыг хамгаална гэсэн үү

Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00