Япон улсын ерөнхий сайд асан Шинзо Абэ амиа алджээ
2022, 7 сарын 8. 17:370

Баасан гарагт Японы NHK сувгаас тус улсын ерөнхий сайд асан Шинзо Абэ халдлагад өртөж, биеийн байдал тааруу байгаа талаар мэдээлсэн билээ. Тэгвэл бага үдийн алдад халдлагад өртсөн ноён Абэ Токиогийн цагаар 18 цагийн орчим амьсгал хураажээ.

NHK агентлагаас мэдээлснээр, “Япон улсын Либерал Ардчилсан намын албан тушаалтны мэдэгдсэнээр, ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара мужийн Кашихара хотод эмнэлгийн тусламж авч байхдаа шархаа даалгүй нас барлаа” гэсэн юм.

Тийнхүү NHK суваг болон Jiji мэдээллийн агентлагаас баталснаар ерөнхий сайд асан Шинзо Абэ амиа алдсан нь батлагджээ.

Үйл явдлын хүрээнд тус улсын өнөөгийн ерөнхий сайд Фумио Кишида мэдэгдэл хийсэн бөгөөд түүний хэлснээр, “Энэхүү халдлага нь ардчиллын үндэс болсон сонгуулийн үеэр гарсан туйлын харгис хэрэг юм. Үүнийг хэрхэвч уучилж болохгүй” гэсэн байна.

Харин халдлагыг үйлдсэн гэмт этгээдийн хувьд цагдаагийн байгууллагаас 41 настай нэгэн эрийг сэжигтнээр татаж, саатуулсан юм.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02
Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
02024-4-22 14:50
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00