Японы Сузуки Моторс компани Мьянмар дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсооход хүрчээ
2022, 7 сарын 11. 1:240

Японы Сузуки Моторс компани эрэлт нийлүүлэлтийн асуудлаас болж Мьянмар дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоолоо.

Синьхуа агентлагийн орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр, Сузуки Моторс компани сэлбэг хэрэгслийн импорт хангалтгүйн улмаас Янгон хотын ойролцоо орших Тиолава эдийн засгийн тусгай бүсэд байрлах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоосноо мэдэгдэв.

Тус компанийн албаны хүн “Сэлбэг хэрэгслийн хомсдолоос болж дахин бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болсон” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Мьянмарын цэргийн дэглэм эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай зүйлсийг импортлохыг урьтал болгож байгаа тул автомашины сэлбэг хэрэгслийн импорт хэвийн үргэлжлэх боломжгүйд хүрсэн талаар онцлон тэмдэглэв.

Мьянмарын Автомашин үйлдвэрлэгчид ба борлуулагчдын холбооны зүгээс (MAMDA) "Мьянмарын автомашины үйлдвэрлэгчид эд анги импортлохтой холбоотой асуудлаас болж энэ сард үйлдвэрлэлээ түр зогсооход хүрлээ" хэмээн тайлбар хийв.

Анх 1998 онд тус улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн Сузуки Моторс компани 2018 онд Рейлава хотод мөн шинэ үйлдвэрээ байгуулснаар автомашин, мотоциклийн үйлдвэрлэлээ улам өргөжүүлсэн юм.

Мьянмарын арми 2020 оны арваннэгдүгээр сард иргэний засгийн газрын ялалтаар өндөрлөсөн бүх нийтийн сонгуулийг луйврын сонгууль хэмээн мэдэгдэж өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт хийсэн билээ.

Эсэргүүцэгчдийг онилсон цэргийн засгийн газрын цус урсгасан дарангуйллын дунд гадаадын компаниуд үйл ажиллагаагаа зогсоох эсвэл тус улсын зах зээлийг орхих зэрэг алхмыг хийх болсон юм.

Тухайлбал тус улсад байгалийн хийн олборлолт явуулж байсан Франц, Америкийн эрчим хүчний компаниуд болох Total болон Chevron, Норвегийн үүрэн холбооны оператор Telenor, Германы хүнсний бөөний худалдааны Metro компаниуд тус ьус Мьянмар дахь бизнесээ зогсоосон.

Түүнчлэн Японы Kirin Brewery компани өөрийн эзэмшлийн хувиа Мьянмарт хамтарсан үйлдвэр эрхэлж байсан компанидаа шилжүүлэн тус улсын зах зээлийг бүрмөсөн орхихоор болсноо мөн саяхан зарласан юм.

Эх cурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02