Global Foundry, ST Microelectronics компаниуд хамтран Францад хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулна
2022, 7 сарын 11. 17:490

Францын өдөр тутмын Le Figaro сонин 10-ны өдөр мэдээлснээр, Global Foundry болон ST Microelectronics компаниуд хамтран Францад хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж буйгаа орон нутгийн цагаар 11-ний өдөр зарлахаар болсныг онцолжээ.

GlobalFoundry болон ST Microelectronics компаниуд уг үйлдвэрийг барихад ойролцоогоор 4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Тус хоёр компанийн хамтарсан хагас дамжуулагчийн үйлдвэр баригдсанаар Европын холбоо хагас дамжуулагчийн зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх зорилгодоо нэг алхам ойртох төлөвтэй байна. Өнгөрсөн жил Европын комиссын зүгээс 2030 он гэхэд дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлд эзлэх хувиа 20 хувьд хүргэхээр зорьж буйгаа мэдэгдэж байсан билээ.

GlobalFoundry болон ST Microelectronics компаниудын хагас дамжуулагчийн үйлдвэр барих төлөвлөгөөг мөн өдөр Францын Версаль хотноо зохион байгуулагдаж буй тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макроны бизнесийн хөрөнгө оруулалтыг татах зорилготой "Choose France" төслийн хүрээнд олон нийтэд зарлахаар төлөвлөжээ. Уг төсөл нь эдүгээ 5 дахь жилдээ хэрэгжиж буй юм.

Энэ жилийн арга хэмжээнд олон улсын хэмжээний компаниудын гүйцэтгэх захирлууд 6.7 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зарлахыг Елисей ордон мэдэгдэв. Ийнхүү хөрөнгө оруулалт хийснээр Францад 4000 ажлын байр бий болно гэж мөн нэмж дурдав.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02