Жеймс Веб телескопоор авсан 4.6 тэрбум жилийн настай галактикийн өнгөт зургийг олны хүртээл болголоо
2022, 7 сарын 12. 19:001

АНУ-ын сансар судлалын хүрээлэн болох НАСА-гийн зохион бүтээсэн шинэ үеийн, маш өндөр хүчин чадал бүхий Жеймс Веб телескопын авсан сансар огторгуйн өнгөт гэрэл зургийг анх удаа олон нийтэд дэлгэжээ. Энэ бол өнөөдрийг хүртэл дүрсэнд бууж байсан дэлхийгээс алслагдсан галактикуудын хамгийн гүн бөгөөд нарийвчилсан өнгөт хэт улаан туяан зураг бөгөөд дэлхийгээс аялахад хамгийн багадаа хэдэн зуун сая жил шаардагдах аж.

BBC зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мөн өдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр уг зургийг олон нийтэд хүргэсэн байна. Уг үйл явдалд АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, НАСА-гийн тэргүүн Билл Нелсон нар оролцов. Уг нь НАСА орон нутгийн цагаар 12-ны өдөр сансар огторгуй болон одон орны биетийн таван гэрэл зургийг олон нийтэд хүргэхээр төлөвлөж байсан ч Цагаан ордны зүгээс нэг зургийг сонгон түрүүлж дэлгэсэн нь энэ аж. Ерөнхийлөгч Байден “Энэхүү зургийг дэлгэж буй явдал нь хүн төрөлхтөн сансар судлалын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж буй хэрэг юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Тус зураг 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг SMACS 0723 галактикийн бөөгнөрлийг харуулсан аж.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр сансарт хөөргөсөн Жеймс Веб телескопын үндсэн ашиглалтын хугацаа 10 жил бөгөөд тус дурангийн гол зорилго нь 13.5 тэрбум жилийн өмнө сансарт гялалзаж байсан анхны оддын зургийг авахаас эхлээд дэлхийгээс алслагдсан гаргуудад амьд биет амьдрах боломжтой орчин байгаа эсэхийг судлах явдал юм.

НАСА-гийн зүгээс орон нутгийн цагаар 12-ны өдөр Жеймс Веб телескопоор авсан бусад сансар огторгуй болон огторгуйн биетүүдийн гэрэл зургуудыг дэлхий нийтэд шууд дамжуулан хүргэхээр болсон юм. Эдгээр гэрэл зургууд нь Жеймс Веб телескопын зургаан сарын турш бэлтгэсний эцэст гарсан үр дүн бөгөөд үүнд 7600 гэрлийн жилийн зайд орших Их Карина мананцар, 2014 онд нээн илрүүлсэн 1150 гэрлийн жилийн зайд орших WASP-96b гараг, дэлхийгээс 2000 гэрлийн жилийн зайд орших Өмнөд цагирагийн мананцар, 1877 онд анх нээсэн Стефаны дөрвөлсөн галактик зэрэг багтаж буй аж.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Д.Дулмаа
66.181.160.19
   /
2022, 7 сарын 13. 10:16

Монголчууд " хүй орчлон"-ийн тухай чих тавьж,хараа сунгаж байдаг.. Түүний цаана л " Мөнх хөх тэнгэр" байдаг сан уу.

Онцлох мэдээ
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
12024-4-24 6:28