Газпром: Герман руу хий дамжуулдаг “Нордстрим-1” хоолойн үйл ажиллагааг зогсоож, Италийн нийлүүлэлтийг танана
2022, 7 сарын 13. 3:371

ОХУ-ын талаас "Нордстрим-1" хийн хоолойгоор дамжуулан Германд нийлүүлдэг байгалийн хийгээ зогсоохоо мэдэгдсэн бол харин Итали улсад хийн нийлүүлэлтийн хэмжээгээ бууруулж байгаагаа дамжуулжээ.

Италийн эрчим хүчний томоохон компани болох Eni орон нутгийн цагаар 11-ний өдөр өөрийн цахим хуудаснаа "ОХУ-ын төрийн өмчит Газпром компани өдөрт дунджаар 32 сая куб метр хий нийлүүлдэг байсан бол өнөөдөр ердөө 21 сая куб метр хий нийлүүлэх болсноо мэдэгдлээ” хэмээн цохон тэмдэглэв.

Мөн Газпром компанийн зүгээс засвар үйлчилгээ хийх нэрийдлээр Герман руу байгалийн хий нийлүүлдэг "Нордстрим-1" хоолойн үйл ажиллагааг арав хоногийн турш зогсоохоо мэдэгдсэн бөгөөд мөн өдөр эхний өдөр нь юм.

ОХУ-ын хувьд Итали, Герман улсуудад нийлүүлдэг хийн хэмжээгээ хязгаарлах, багасгах зэрэг үйлдэл гаргаж буй анхны тохиолдол биш билээ.

Тодруулбал ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй барууны хориг арга хэмжээний улмаас хийн хоолойн эд ангиудыг хугацаанд нь авах боломжгүйд хүрсэн талаар Газпром компани өнгөрсөн сарын 14-ний өдөр мэдэгдэн, “Нордстрим-1” хоолойгоор нийлүүлдэг хийн хэмжээг 40 хувиар бууруулахаа анхааруулж байсан юм.

Герман улсын хувьд эрчим хүчнийхээ гуравны нэгээс илүү хувийг ОХУ-бн нийлүүлдэг байгалийн хийгээр хангадаг бол Итали улс жилд импортолдог нийт хийн хэмжээнийхээ 40 гаруй хувийг тус улсаас авдаг аж.

Италийн Eni компанийн зүгээс ОХУ-аас үргэлжлүүлэн байгалийн хий импортлохын тулд тус улсын эрх баригчдын шаардлагын дагуу өнгөрөгч 5-р сард Оросын банкинд рублийн данс нээлгэх зэргээр арга хэмжээ авсан хэдий боловч Газпромын гэнэтийн шийдвэрээс “бултаж” чадсангүй.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
4
2
5
2
3
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.126.89.57
   /
2022, 7 сарын 13. 10:58

Zuv.

Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49