Европын холбоо Украинд нэг тэрбум еврогийн нэмэлт тусламж үзүүлэхээр тохиролцжээ
2022, 7 сарын 13. 4:011

Европын холбоо Украинд нэг тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэх тохиролцоонд хүрчээ.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Европын холбооны Сангийн сайд нар орон нутгийн цагаар 12-ны өдөр Бельгийн нийслэл бөгөөд Европын холбооны төв болох Брюссель хотноо болсон бага хурлын үеэр Украинд нэг тэрбум еврогийн нэмэлт тусламж үзүүлэх зөвшилцөлд хүрсэн байна.

"Энэхүү тусламж нь Украин улсад яаралтай хэрэгцээгээ хангах болон чухал дэд бүтцийнхээ үйл ажиллагааг урагшлуулахад шаардлагатай хөрөнгийн нэгээхэн хэсэг болох юм” гэж тус хурлыг даргалсан Чехийн Сангийн сайд Звинек Станжура мэдэгджээ.

Өнгөрөгч тавдугаар сард Европын холбооны удирдагчид Украинд 9 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэх төлөвлөгөөг баталсан билээ. Энэ удаад олгохоор шийдвэрлэсэн санхүүгийн дэмжлэг нь уг шийдвэрийн нэг хэсэг бөгөөд Европын холбоо 3-4 үе шаттайгаар 9 тэрбум евро олгохоор төлөвлөж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар тус холбооны зүгээс Украинд үзүүлсэн санхүүгийн тусламж 2,2 тэрбум еврод хүрчээ.

Европын холбооны Сангийн сайд нар мөн өдөр Хорватыг евро бүсэд элсэх эцсийн зөвшөөрлийг баталсан байна. Ийнхүү еврог ашигладаг Евро бүсийн гишүүн орнуудын тоо 20 болон нэмэгдэж буй юм.

Ингэснээр Хорват улс ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэг еврог 7.53450 кунагаар тооцон еврог өдөр тутмын амьдралдаа хэрэглэж эхлэх гэнэ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Zochin
202.9.47.25
   /
2022, 7 сарын 13. 13:01

Delhiin 140 tom guren Ukraind iim ih hurungu zarj tusalchihad gants ulsiig diilehgui 5 sar bolj bna gedeg gutsmshig yum daa.Oros uls u eheer aguu guren ajee.

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04