Бразил улс ОХУ-аас их хэмжээний эрчим хүч худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ
2022, 7 сарын 13. 23:300

Мягмар гарагт Бразил улсын Гадаад хэргийн сайд Карлос Алберто Франко Франка ОХУ-аас их хэмжээний эрчим хүчний нөөц худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Түүний мэдэгдсэнээр, “ОХУ бол бидний стратегийн түнш. Бид БРИКС группт ч түншилдэг. Бразил улс ОХУ болон Беларусийн бордооны экспортоос үлэмж хэмжээний хамааралтайгаар газар тариалан эрхэлдэг.

ОХУ бол байгалийн хий, газрын тосны маш сайн нийлүүлэгч. Та бүхэн энэ талаар ХБНГУ болоод Европ тивээс ч лавлаж болно.

Бидний зүгээс хөдөө аж ахуйн бизнесийн байгууллагууд болоод жолооч нартаа хүрэлцээтэй дизель түлшний нөөцийг бүрдүүлэх учиртай. Тиймээс бид итгэж болохуйц нийлүүлэгч хайж байгаа. Харин ОХУ бол найдаж болохуйц нийлүүлэгчдийн нэг.

Харин хэдий хэр хэмжээний эрчим хүч худалдан авах тухайд гэвэл бид чадах чинээгээрээ ихийг авах болно” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
5
1
6
2
5
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42