Еврогийн ханш сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа ам.долларын ханшаас доош уналаа
2022, 7 сарын 14. 1:170

Еврогийн ханш сүүлийн 20 орчим жилийн хугацаанд анх удаа ам.долларын ханшаас доош унажээ.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдээлснээр, еврогийн ам.доллартай харьцах ханш нэг өдрийн дотор 0.9998 болж буурсан нь 2002 оны 12-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсныг онцолжээ. Өмнөх өдөр нь еврогийн ам.доллартай харьцах ханш 1.004-тэй тэнцэж байсан юм.

Еврогийн ханшийн уналт нь евро бүсийн эдийн засгийн уналт болон ОХУ-ын талаас байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоож болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын хэрэглээний үнийн инфляцийн түвшин 9.1 хувьд хүрсэн тухай мэдээлэл гарсны дараагаар АНУ-ын төв банкыг бодлогын хүүгээ өсгөх магадлалтай хэмээн шинжээчид үзэж байгаа нь мөн нөлөөлснийг үгүйсгэх аргагүй.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ
02024-4-18 10:48
2024/04/17: Тойм мэдээ
02024-4-18 10:39
2024/04/16: Тойм мэдээ
02024-4-18 10:34
АНУ-ын Тэнгисийн хүчин 6 сарын хугацаанд Ойрх Дорнодын хамгаалалтад 1 тэрбум ам.доллар зарцуулжээ
02024-4-18 1:18
АНУ болон Европын холбоо Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна
02024-4-17 11:57
Дэлхий даяар ухаалаг гар утасны нийлүүлэлт өссөн ч iPhone-ийн нийлүүлэлт 10 хувиар буурчээ
02024-4-17 7:30
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
12024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
12024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13