Домогт загвар зохион бүтээгч Жони Айв Apple компаниас бүрмөсөн “өрх тусгаарлахаар” шийджээ
2022, 7 сарын 14. 2:370

New York Times сонины орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр Apple компанийг үүсгэн байгуулагч талийгаач Стив Жобстой хамтран тус компанийг оргил үед нь гаргаж асан загвар зохион бүтээгч Жони Айв Apple компанитай хийсэн зөвлөхийн гэрээгээ цуцлахаар болсон тухай онцолсон байна.

iMac, iPhone, Apple Watch зэрэг томоохон бүтээгдэхүүний загварыг зохион бүтээх ажлыг 30 орчим жил хариуцан ажиллаж байсан Айв нь 2019 онд дизайны багийн ерөнхий захирлын (CDO) албан тушаалаа хүлээлгэн өгч, өөрийн LoveFrom хэмээх дизайны компанийг байгуулсан аж. Үүнээс хойш тэрээр Apple компанитай зөвлөхийн гэрээ байгуулан шинэ бүтээгдэхүүний загварыг хариуцан ажиллаж байсан ч саяхан гэрээгээ сунгахгүй байхаар шийдэж, тус компаниас бүрмөсөн “өрх тусгаарлахаар” шийджээ.

Айвтай хамтран ажиллаж байсан 10 орчим ажилтны хэлснээр 2019 онд түүнийг дизайны багийн захирлын албан тушаалаа өөрийн саналаар хүлээлгэн өгөх шийдвэр гаргахад, гүйцэтгэх захирал Тим Күүкийн бүтээгдэхүүний загвар, инновацилаг байдал гэхээс илүү менежментэд анхаарлаа хандуулсан нь ихээхэн нөлөөлж, нэрт загвар зохион бүтээгчийг компанидаа урам хугарахад хүргэсэн гэжээ. Тэрээр мөн Apple-ийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хувийн үйлчлүүлэгчидтэй харилцах эрхтэй болохыг хүссэн гэх мэдээлэл байгаа юм.

Өдгөө Apple компанийн дизайны багийг үйл ажиллагаа хариуцсан захирал Жефф Уильямс үргэлжлүүлэн удирдах аж. Үйлдвэрлэлийн дизайныг Эванс Хэнки, програм хангамжийн дизайныг Алан Дай хариуцдаг юм.

Айвын хувийн компани LoveFrom нь Airbnb, Ferrari зэрэг томоохон компаниудтай хамтран ажилладгаас гадна Английн хунтайж Чарльзын удирддаг ашгийн бус байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэв.

Тэрээр анх 1992 онд Apple компанид ажилд орон iPhone, iPad, iPod, MacBook, iMac зэрэг шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээх үүрэгтэйгээр дизайны багийг удирдаж байжээ. 1998 онд Жобс гүйцэтгэх захирлаар буцаж ирсний дараа компьютерийн зах зээлийг бүхэлд нь нэг дор багтаасан "iMac"-ыг танилцуулж тус зах зээлийг донсолгож байсан бол дараахан нь iPhone болон бусад шилдэг бүтэнгдэхүүнүүд ар араасаа гарснаар үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч дизайнер хэмээх нэр хүндтэй цолыг хүртэж байв.

2011 онд Жобс хорт хавдраар нас барсны дараа Айв Apple Watch-ыг бүтээх ажлыг ахалж ажилласан бөгөөд тус бүтээгдэхүүн нь худалдаанд гарсан эхний үедээ хүлээлтэд хүрээгүй хэдий ч зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 38 тэрбум ам.долларын орлого олсон борлуулалтаараа салбартаа тэргүүлсэн байна.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53