БНАСАУ Оросын талыг баримтлагч Донецк, Луганск улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ
2022, 7 сарын 14. 15:4312

Умард Солонгос Украины зүүн хэсгийн Донбасс мужид орших ОХУ-ыг дэмжигч Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ) болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын (БНЛАУ) тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Украин улсын зүгээс энэхүү үйлдлийг "Тус улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах оролдлого" гэж үзэн Умард Солонгостой дипломат харилцаагаа тэр дор нь тасалжээ.

РИА Новости агентлагийн орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Шин Хун Чул тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай захидлыг БНДАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ольга Макеевад гардуулсан байна. БНАСАУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Ким Сон сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид Донецк болон Луганск улсуудын асуудлаарх Оросын талын байр суурийг бүрэн дэмжихэд бэлэн байна” хэмээн мэдэгджээ.

БНДАУ болон БНЛАУ нь 2014 онд Украины зүүн хэсгийн Донбасс мужийн Донецк, Луганск орчимд байгуулагдсан Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын тунхагласан бүгд найрамдах улсууд юм. Орос улс Украиныг эзлэн түрэмгийлэхийнхээ өмнөхөн буюу хоёрдугаар сарын 21-нд БНДАУ болон БНЛАУ-ын тусгаар тогтнолыг баталсан билээ. Одоогийн байдлаар ОХУ-аас гадна тус хоёр улсын тусгаар тогтнолыг Оросын дэмжлэгтэйгээр засгийн эрхийг авсан ерөнхийлөгч Башар аль-Асад тэргүүтэй Сири болон Умард Солонгос улсууд хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Уг мэдээ олон нийтэд хүрсний дараа Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 14-ний өдөр "БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд өмнөх өдөр нь Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын Гадаад хэргийн сайд нарт захидал илгээсэн” болохыг нотолсон байна. Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй захидалдаа “БНАСАУ-ын Засгийн газар Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргалаа. Мөн хоёр улстай дипломат харилцаагаа тусгаар тогтнол, энх тайван, найрамдлын үзэл баримтлалын дагуу хөгжүүлэх хүсэлтэй байгаа” гэдгээ илэрхийлжээ.

Умард Солонгосын тал БНДАУ болон БНЛАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний хариуд Украин тэр даруй хариу арга хэмжээ аван тус улстай тогтоосон дипломат харилцаагаа тасалсан байна. Украины Гадаад хэргийн яам 13-ны өдөр өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ, "Умард Солонгосын энэхүү шийдвэрийг Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдах гэсэн оролдлого гэж үзэж байна" гэжээ. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко өөрийн Твиттер хуудсандаа “Украин улс өнөөдрөөс Умард Солонгостой байгуулсан дипломат харилцаагаа тасалж байна. Учир нь ОХУ-ын армид түр эзлэгдээд буй Украины нутаг дэвсгэр болох Донецк болон Луганскын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний хариуд бидний зүгээс гаргаж буй шийдвэр юм” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
2
0
4
1
3
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 12 сэтгэгдэл
202.9.46.44
   /
2022, 7 сарын 21. 14:08

Өөрийн толгойтой удирдлага

202.9.46.147
   /
2022, 7 сарын 16. 19:38

Украйнд киевийн дэглэмийнхэний 110 насны төрсөн өдрөөр нь хөшөөг нь барьсан бандер гэгч нь еврей, польш, орос, чех, украйнчууд гээд энгийн иргэдийг тосгоноор нь хомроглон устгаж байсан фашист гэмт хэрэгтэн. Гурван өдөрт л 3000 мянга гаран эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшдийг хөнөөж байсан баримт байдаг.

202.9.46.147
   /
2022, 7 сарын 16. 19:30

Энэ бол эзлэн түрэмгийлэл биш. Тархиа тэжээ ном унш. Киевийн дэглэмийнхэний Гитлер, Бандер, Шухевич гэж хэн болохыг мэдэх хэрэгтэй. Монгол сэтгүүлч гэж мал.

зочин
45.153.195.44
   /
2022, 7 сарын 17. 15:00

чи харин малаас дор ухаантан юм байна

0 0
Зочин
202.126.88.186
   /
2022, 7 сарын 16. 4:56

Ардичалсан дэлхийд Донецик Лугансикийн зөв Оросууд хамгаалсан төдий

202.126.88.181
   /
2022, 7 сарын 16. 4:35

Путлер үхэж байж л энэ оросууд нар үзэх байхдаа

Иргэн
109.90.47.48
   /
2022, 7 сарын 17. 8:58

Путлер ч гэх шиг чи тэр хүний хажууд хумхийн тоос байхгүй юу.

0 0
Зочин
202.126.88.186
   /
2022, 7 сарын 16. 4:58

Дэлхийн номер нэг эх оронч хүнийг үхүүлэх гэдэг чи яасан тэнэг туучий вэ . Өөрөө түрүүлээд үхэндээ

1 1
зочин
202.9.46.43
   /
2022, 7 сарын 15. 18:29

Монгол улс Укрианы зүүн хэсгийн дээрх бүгд найрамдах улсуудын статусыг хүлээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол ОХУ-н харьяан БН Улсууд.

ИРГЭН
202.126.88.138
   /
2022, 7 сарын 14. 19:22

Украйн угаасаа л Оросын газар нутаг, нэг л улс байсан. ДНР, ЛНР, Херсон, Запорожь орос мужууд. Иргэдийн 70-98 хувь нь оросууд!!! Тийм байхад салан тусгаарласан энэ тэр хуцах хэрэггүй. Харин элэг нэгтнээ 8 жил хядуулж, 44 тосгоныг газартай тэгшлүүлсэн Гэмт хэргийг Орос хараад суух тэвчээр барагдсан, маш их хүчин чармайлт гаргаж байгуулсан Минскийн гэрээг Украйн (НАТО) хэрэгжүүлсэнгүй! Тэгэхээр чөлөөлөхөөс өбр яах билээ! Хойт Солонгос аль нэг улсыг хүлээн зөвшөөрөх нь өөрийнх нь асуудал, түүнийг буруу гэх нь утгагүй!

Болд
202.126.89.123
   /
2022, 7 сарын 14. 18:15

Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрчээ одоо олон улсад энэ 2 улсыг хүлээн зөвшөөрч эхлэх нь дээ тэр болгонтой нь хэрэлдээд байхуу укриан минь ээ

Зочин
66.181.160.86
   /
2022, 7 сарын 14. 17:23

Эзлэн түрэмгийлэх биш тусгай ажиллагаа явуулж байгаа гэдгийг энэ сэтгүүлч нэртэй малнууд мэддэггүй юм байх даа.

Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47