АНУ-ын Сангийн сайд: Оросын түрэмгийлэл дэлхийн эдийн засагт хамгийн хүнд сорилт болоод байна
2022, 7 сарын 15. 1:304

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен орон нутгийн цагаар 14-ний өдөр хэлэхдээ, ОХУ Украинд халдан довтолсон явдал нь дэлхийн эдийн засагт хамгийн хүнд сорилт болж байна хэмээв.

Франс Пресс болон CNBC агентлагийн мэдээлснээр, Сангийн сайд Йеллен Индонезийн Бали аралд зохион байгуулагдах гэж буй “Их 20”-ийн бүлгийн сангийн сайд нарын уулзалтыг угтан болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Энэ цаг үеийн хамгийн хүнд сорилт бол ОХУ Украинд түрэмгийлснээс үүдэн гарч байна" хэмээн мэдэгджээ.

Тэрээр “Дайны сөрөг үр дагавар дэлхийн өнцөг булан бүрт ажиглагдаж байна. Ялангуяа эрчим хүчний үнэ өсч, хүнсний аюулгүй байдал улам бүр алдагдаж байгааг дурдахгүй байхын аргагүй” гэж цохон тэмдэглэв.

"ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины өдүүлсэн уг дайны эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт учруулж буй сөрөг үр дагаврыг Олон улсын хамтын нийгэмлэг тодорхой харах ёстой" гэж тэрээр үргэлжлүүлжээ.

Тэрээр "Их 20"-ийн уулзалтаар ОХУ-ын нийлүүлдэг газрын тосонд үнийн дээд хязгаарыг тогтоохыг уриалах бөгөөд Хятад, Энэтхэг улсууд ч мөн үүнд нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Йеллен "Энэхүү дайн Украин бүр цаашлаад дэлхийн эдийн засагт ямар сөрөг нөлөөллийг үзүүлж буйг олон нийтэд хүргэх үүднээс цаашид ч Оросын түрэмгийллийн талаарх байр сууриа хатуу илэрхийлэх болно" гэжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
0
29
2
0
7
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
202.131.229.50
   /
2022, 7 сарын 18. 11:25

Байлдаад нэг талдаа гардаа одоо

122.219.93.105
   /
2022, 7 сарын 17. 17:55

Санаа муут яван хатнаа гэж... Хүний гараар могой бариулах гэж байж өөрсдийнхөө тависан зангандаа уначихаад хохь нь болж дээ.

202.21.107.88
   /
2022, 7 сарын 17. 17:13

өөрсдөө эхэлж бодлогогүй хориг тавьж бусад улсын дотоод руу хэтэрхий орсон

66.181.160.37
   /
2022, 7 сарын 17. 16:59

Zov harj hutsaarai ta nar gantsaarduulj bga bizde bolij hohino orosiig suiruuleh gej bgaad oorsdoo turuulj suireh bolno

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15