БНХАУ хоёр жилийн турш хориглоод байсан Австралийн нүүрсний импортыг сэргээх талаар хэлэлцэж байна
2022, 7 сарын 15. 3:021

БНХАУ-ын зүгээс сүүлийн хоёр жилийн туршид импортлохоо зогсоогоод байсан Австралийн нүүрсийг дахин импортлох талаар хэлэлцэж байна гэж Bloomberg News суваг орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлэв.

Bloomberg News суваг эх сурвалжаас иш татан БНХАУ-ын Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнууд Австралийн нүүрсний хоригийг ямар үе шаттайгаар, хэрхэн цуцлах талаар тус улсын хууль тогтоогчдод удахгүй тайлагнахыг мэдэгдсэн бөгөөд зарим компаниуд Австралийн нүүрсний импорт сэргэхийг угтан аль хэдийнэ бэлтгэлээ базаагаад эхэлсэн гэв.

Хятад улсын хувьд Австралийн харилцаа холбооны компани Huawei компанийг 5G өргөн зурвасын сүлжээний бизнесээс хассанаас гадна “Ковид 19” цар тахал тус улсаас гаралтай эсэхийг шалгаж эхлэх зэргээр хоёр улсын дипломат харилцаанд сэв суухуйц үйл явдал өрнөсний дараа буюу 2020 оны сүүлчээс Австралийн нүүрсний импортыг хориглоод байгаа билээ.

Хятад улс Австралийн нүүрсний импортыг сэргээхээр төлөвлөж буй уг явдал нь хоёр талын харилцаа сүүлийн үед бага ч гэсэн сэргэж байгааг илэрхийлж байгаагийн дээр Украины дайны улмаас эрчим хүчний хангамжийн асуудал улам муудаж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж буйтай холбоотой хэмээн харж болох юм.

Хятад улс цахилгаан эрчим хүчнийхээ 60 хувийг нүүрсээр хангадаг байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
139.5.217.49
   /
2022, 7 сарын 18. 19:16

Зарим нэг хүн танк ярьж төмөр зам байгуулахыг гацаагаагүй бол мөнгө олох ихээхэн боломжийг алдахгүй байсан даа. Нүүрс экспортлох тэр зам нарийн царигтай байна уу өргөн байна уу хэнд хамаа байна аа. Хамгийн гол нь зардал багатай хурдан шуурхай гаргаж л байвал болоо биз дээ.

Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41