Tesla-гийн бизнесийн хамтрагч Panasonic компани АНУ-д бас нэгэн үйлдвэрээ байгуулахаар болжээ
2022, 7 сарын 15. 15:230

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч Panasonic компани АНУ-ын Канзас мужид цахилгаан автомашины батарейн үйлдвэр барихаар болжээ. Ингэснээр тус компанийн нийлүүлдэг Тesla-гийн батарейны нийлүүлэлт жигдрэх төлөвтэй байна.

Panasonic-ын цахилгаан автомашины батарейны салбарын Panasonic Energy охин компанийн зүгээс орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдэгдэл хийхдээ Канзас мужийн Канзас-Ситид шинэ үйлдвэр байгуулахад татаас авах хүсэлтийг орон нутгийн засаг захиргаа хүлээн авсан болохыг зарлажээ. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтад Panasonic Energy компани 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Panasonic компани одоогоор АНУ-ын баруун хэсэгт орших Невада муж дахь батарейны үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Tesla компанид олноор нийлүүлдэг юм. Канзас мужид баригдах уг үйлдвэрт шинэ төрлийн "4860 батерей"-г олноор үйлдвэрлэж, ихэнх хэсгийг Тесла компанид нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэв.

Panasonic компани 2028 он гэхэд жилийн 500,000 гигаватт цаг батарей үйлдвэрлэх хүчин чадлаа дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Анх Оклахома мужид шинэ үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч Канзас мужийн захирагч Лаура Келли нэг тэрбум ам.долларын татаас санал болгосноор байршлаа өөрчлөхөд хүрсэн байна.

Panasonic Energy компанийн гүйцэтгэх захирал Таданобу Казуо “Цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээл өргөжихийн хэрээр батарейны эрэлт хэрэгцээ ч эрс нэмэгдэж байна. Энэхүү эрэлтийг хангахын тулд бид АНУ дахь батарейны үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарсан” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Panasonic Energy компанийн хувьд ч өөрсдийн үйлдвэрлэдэг батарейны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч байгаагийн илрэл болгон мөн өдөр батарейны эрчим хүчийг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд авав. 2030 он гэхэд батарейны эрчим хүчний нөөцийг литр тутамд 750 ваттаас 900 ватт цаг болгон 20 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьснаа энэ өдөр мэдэгджээ. Ингэснээр Теслагийн тэргүүлэх загвар болох “Model Y”-ын нэг цэнэглэлтээр туулах замыг бараг 100 километрээр нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Panasonic Energy компанийн Технологийн захирал (CTO) Шоичиро Ватанабе хэлэхдээ "Бид химийн аргаар боловсруулсан нэмэлт бодисыг батарейнд суурилуулах болно. Энэ нь гүйцэтгэлийг хадгалахын зэрэгцээ хүчдэлийг нэмэгдүүлэх болно" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тус компани шинэ үйлдвэр барих тухайгаа мөн өдөр зарласнаар Tesla болон Panasonic компаниудын хувьцаа өссөн байна. Өмнөх арилжааны өдрөөс Тesla-гийн хувьцаа 1.7 хувиар, Panasonic Holdings-ын хувьцаа 1.04 хувиар тус тус өсчээ. Теsla компанийн хувьд энэ жил АНУ-д тав дахь үйлдвэрээ барьж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарсан билээ. Үүний үр дүнд үйл ажиллагааны хөрөнгө нэмэгдсэн ч батарейны хангамж, нийлүүлэлтийн хомсдолоос болж үйлдвэрлэл санасан хэмжээнд хүрч чадаагүй юм. Үүний улмаас тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн сард уг шинэ үйлдвэрийнхээ талаар “мөнгө шатаадаг зуух шиг л байна" хэмээн ярьж байсан удаатай билээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59