Виктор Орбан: Европын Холбооноос тавьж буй хоригууд Европ тивд уршигтай, Хятадад ашигтай үйлчилж байна
2022, 7 сарын 15. 20:225

Баасан гарагт Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбаны хэлснээр, Европын Холбооноос ОХУ-ын эсрэг тавьсан хоригууд БНХАУ-д ашиг хонжоо дагуулж, Европ тивийг хохироож байна гэжээ.

Энэ тухайд тэрээр Коссут радио сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд түүний дүгнэж байгаагаар Оросыг эсэргүүцсэн хоригийн арга хэмжээ зорилгодоо хүрч чадалгүй бүтэлгүйтсэн гэнэ. Түүний ийн дүгнэх болсон шалтгаан нь хориг Украин улс дахь нөхцөл байдлыг огтоос намжаагаагүй хэмээжээ.

Ноён Орбаны хэлснээр, “Хоригийн арга хэмжээнээс үүдэн БНХАУ хожиж, АНУ юугаар ч хохироогүй бол Европ тив гай зовлонд нэрвэгдээд байна” гэсэн юм.

Тийнхүү ерөнхий сайд Европ тив дэх эдийн засгийн нөхцөлийг дүгнэхдээ, Европын эрх баригчид хориг тогтоож, хөл рүүгээ бус цээжин тус газраа буудах мэт үйлдэл хийсэн тул тэд одоо зовж шаналж байгаа гэжээ. Виктор Орбаны анхааруулснаар, “Ойрын хугацаанд зарим орон байгалийн хийгүй болно. Харин байгалийн хийтэй орнуудад хийн үнэ огцом нэмэгдэнэ” гэсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
2
0
5
3
4
8
Сэтгэгдэл үлдээх
Нийт 5 сэтгэгдэл
Батмөнх
103.10.21.231
   /
2022, 7 сарын 18. 11:29

Хэрэвээ миний сэтгэгдлийг цэргийн зэвсэглэл гэх мэт олон групп дээрээс харах юм бол анх дайн эхлэхэд.Ази тив ашигтай Европ тив сөхрөн гэсэн байгаа.Одоо удах тусам Европын сүүлийн үйлдвэрлэл болох аялал жуулчлал навс унаж ахиж хэзээ ч сэххээргүй болно.Топ эрдэмтэд бизнесменүүдийг нь Америк Яахын Ногоон паспорт өгөөд л авчихна.Хөөрхий Европ тивийн бүтээн байгуулсан хоосон эд хөрөнгийг алдарт лалынхан өв залгамжилж гарч ирнэ.Ингээд Европ тив лалынханы дор үүрд мөхнө.Энэ бол үнэн

59.153.86.91
   /
2022, 7 сарын 17. 11:01

ЕХ удахгүй задарч НАТО татан буугдаж байж ОХУ дайнаа зогсооно.

202.21.108.224
   /
2022, 7 сарын 16. 21:56

Европ энэ өвөл чацга цаашаа болноо.

Иргэн
103.212.119.134
   /
2022, 7 сарын 16. 7:45

100% АНУ Нато гийн буруу одоо Украйныг хамгаалаж бгаа биш Оростой л байлдаад бгаа бас л санаа нь цаашаа ш дээ кино хийнэ дандаа дэлхий сөнөж бгаа эсвэл муу юм зөгнөсөн тэнэг дээрээс нь хар тамхинд живчихсэн гудманд хэнийг ч хамаагүй чөлөөтэй алчихана бас л баталгаагүй амьдралтай ард түмэн

Зочин
202.126.89.227
   /
2022, 7 сарын 15. 20:40

Нэг муу хошин шогийн жүжигчинг ашигласан Америкт Европууд сайхан бөмбөгдүүлж байна даа

Онцлох мэдээ
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03