Европын Комисс ОХУ-ын эсрэг дахин нэг багц хориг тавихыг санал болгожээ
2022, 7 сарын 17. 1:072

Баасан гарагт Европын Комиссоос ОХУ-ын эсрэг дахин нэг багц хориг тавихыг санал болгожээ. Шинэ багц хориг нь ОХУ-ын алтны импортыг хамарсан байна.

Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйений хэлснээр, “Өнөөдөр бид Европын Холбооноос Кремлийн эсрэг тавьсан хоригийг чангатгаж, хүнд цохилт өгч буй хоригуудаа илүү үр дүнтэйгээр хэрэгжүүлж, 2023 оны нэгдүгээр сарыг хүртэл сунгах саналыг тавьж байна.

Бидний өнөөдөр танилцуулах багц хориг нь ОХУ-ын алтны импортыг хориглож, өөрсдийн дэвшилтэт, хоёр талт хэрэглээтэй технологийн экспортын хяналтыг сайжруулах тухай юм. Энэхүү хоригийг тавьснаар Европын Холбоо болон “Их 7” бүлгийн түншүүдийн хоригийн хүрээн дэх уялдаа холбоо ч сайжрах ач холбогдолтой.

Шинэ багц хоригт ОХУ болон гуравдагч орны хоорондох хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний худалдааг хохироох ямар нэг арга хэмжээ багтаагүй болно.

Түүнчлэн энэ удаагийн хориг тавих хүсэлтэд бид нэгэн санал дэвшүүлсэн нь одоогоор мөрдөж буй зургаан багц хоригийг дараагийн зургаан сард хүчинтэй байхаар тооцож, ирэх оны нэгдүгээр сарыг дуустал хэрэгжүүлэхээр сунгах юм” гэжээ.

Тийн Европын Комиссоос дээрх саналыг тавьсан бөгөөд одоо Европын Комиссын зөвлөлөөс хоригийг баталбал хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Харин Европын Комиссын шийдвэр энэ сарын сүүлээр гарах төлөвтэй байгаа ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
6
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
202.126.89.50
   /
2022, 7 сарын 30. 23:13

Улам л том чулуу өөд нь шидээд байхын. Буцаад толгой дээр нь л бууна шд

Зочин
202.126.90.15
   /
2022, 7 сарын 17. 5:16

Үхэл нь ирсэн хулгана суурийн сүүлээр тоглоно гэж

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15