ОХУ Иранаас пуужингаар цэнэглэгдсэн нисгэгчгүй онгоц авахаар төлөвлөж байна
2022, 7 сарын 17. 21:139

Орос, Украины дайн үргэлжилж байгаа энэ үед ОХУ Иранаас зэвсэг авахыг оролдож байна гэж шинжээчид үзэж байна.

Франс Пресс болон CNN сувгуудын орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “ОХУ Украины дайнд ашиглах пуужингаар цэнэглэгдсэн нисгэгчгүй онгоц авах төлөвлөгөөтэйгөөр сүүлийн нэг сард дор хаяж хоёр удаа Иранд очсон" хэмээн мэдэгдсэнийг онцлон тэмдэглэсэн байна.

Иран улс өнгөрсөн сард Нийслэл Тегераны өмнөд хэсэгт орших Кашан нисэх онгоцны буудалд ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчдөд UAV гэгддэг Шахед-191, Шахед-129 нисгэгчгүй онгоцыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан нь батлагдаад байгаа юм.

Ираны эдгээр нисгэгчгүй онгоцнууд нь газрын бай руу цохилт өгөх нарийн зааварчилгаа бүхий пуужинг тээвэрлэх чадвартай гэж мэдэгджээ.

Салливан “Ираны засгийн газар зэвсэг тээвэрлэгч нэг нисгэгчгүй онгоцноос гадна олон зуун пуужингаар цэнэглэгдсэн нисгэгчгүй онгоц Орост нийлүүлэхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

"ОХУ-ын төлөөлөгчид өнгөрсөн 6-р сард очих үеэрээ үзэж сонирхсон Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцнуудын гэрэл зургийг харсан ба Оросын тал эдгээр довтолгооны нисгэгчгүй онгоцыг авах сонирхолтой байгаа нь тодорхой болсон" хэмээн тэрээр нэмж хэлэв.

Өнгөрөгч 6-р сард болж өнгөрсөн нисгэгчгүй онгоц танилцуулах арга хэмжээний үеэр Оросын тал анх удаа “Кашан” нисэх онгоцны буудалд очсныг АНУ-ын засгийн газар баталсан байна. Түүнчлэн цагаан ордны зүгээс Иран энэ сарын дундуур Оросын цэргүүдийн нисгэгчгүй онгоц ашиглахад шаардлагатай бэлтгэл сургуулилтыг эхлүүлж магадгүй гэж мөн мэдэгдэв.

Барууны орнуудын Украинд үзүүлж буй зэвсгийн дэмжлэг болон Оросын зэвсгийн хомсдолын хурд нь дайны цаашдын нөхцөл байдлыг тодорхойлох чухал хүчин зүйл гэж шинжээчид үзэж байгаа юм.

АНУ-ын нэгэн албаны хүн "Иран болон Оросын хамтын ажиллагаа бэхжиж байгаа нь АНУ яагаад Ойрхи Дорнод дахь оролцоо, нөлөөгөө хадгалах шаардлагатай байгаагийн нэг жишээ юм" гэж тайлбарлав.

Ерөнхийлөгч Жо Байден яг одоо Ойрхи Дорнодод айлчлал хийж байгаа ба мөн өдөр Саудын Арабт болох Персийн булангийн орнуудын удирдагчдын цуглардаг Персийн булангийн хамтын ажиллагааны бага хурлын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, ерөнхийлөгч Байдены Ойрхи Дорнодод хийсэн дөрвөн өдрийн айлчлал нь Ираны цөмийн зэвсгийн туршилтын эсрэг Ойрхи Дорнодыг нэгтгэх алсын харааг илэрхийлсэн мэдэгдэл хийснээр өндөрлөх төлөвтэй байгаа гэжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
0
4
0
2
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 9 сэтгэгдэл
202.9.46.44
   /
2022, 7 сарын 20. 21:44

Тэмбүүтэй мал минь энэнд зэвсэг хийх чадваргүй биш харилцан худалдаа гэж байдаг. Арабын оронууд оросын зэвсгээр маш их зэвсэглэсэн. Турк натогын гишүүн гэхэд мөн л оросоос зэвсэг худалдаж авдаг. Одоо 8 сард оросын зэвсгийн үзэсгэлэн худалдаа болно. Оросын "Сармат" пуужин мөн дуунаас хурдан кибер хурдтай пуужинг гүйцэх зэвсэг одоо ч гараагүй байна. Тэмбүүтэй мал минь хоосон тархиа угаалгах биш биш цэнэглэ. Тэмбүүтэй малнууд

64.119.24.51
   /
2022, 7 сарын 19. 9:54

Оросууд нэг ч нарийн технологийн зэвсэг бие даан хийх чадваргүй, дандаа баруунаас авсан эсвэл хулгайлсан эд ангиар нарийн удирдлага хэсгээ хийдэг байсан нь ойлгомжтой. хамаг олигтой эрүүл саруул сэтгэдэг элит хэсгээ хавчин гадуурхаж цөллөг шоронгоор явуулдаг мал шиг иванууд тархиа гашилгаад ч булсан төмснөөс илүү гарахгүй техниктэй

202.9.46.44
   /
2022, 7 сарын 20. 21:52

Тэмбүүтэй мал минь оросууд тэнэг учираас дэлхийн хүчирхэг гүрэн болж дэлхийг хямраахад хүрч байна уу? Орос хийн хоолой, нефть нийлүүлхээ зогсоож, цахилгаанаа таслахад чи ч өлбөрч үхнэ тэмбүүтэй мал

0 1
Бат
103.10.21.231
   /
2022, 7 сарын 18. 11:37

Орос улс дутагдалтай талаа Иранаас гарсанаар байлдааны давамгай байдал гаргахгүй ч хүн хүч зэр зэвсгээ алдахгүй.Амерк бол төгс зэвсэгтэй

Өлзий
192.82.84.189
   /
2022, 7 сарын 18. 10:42

Эхний 300 оросод ороод ирснн гээ биздээ.Одоо 700 орж ирэх юм гэсэн Оросууд Украйнд хэрэглэж туршмх юм байна лээ

Зочин
64.119.24.51
   /
2022, 7 сарын 19. 9:50

шааныз

0 0
Зочин
202.126.90.18
   /
2022, 7 сарын 18. 10:23

40 өөд орны эсрэг Орос улс байлдаж байгаа гэсэн биз дээ . Иран өгөх л хэрэгтэй зөв бөөнөөрөө нэг улс руу дайрна гэж юу байдаг

64.119.24.51
   /
2022, 7 сарын 19. 9:51

тэнэг иванууд угаасаа хажуу хавиргаа үргэлж дээрэлхсээр ирсэн энэ малнуудыг байранд нь тавихад ахмтаараа үзэхгүй бол гартаа хутгатай согтуугаас ялгаагүй

1 0
192.82.76.194
   /
2022, 7 сарын 17. 22:55

Манай улс нийлүүлж эхэлбэл яасан юм?

Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17