Европын холбоо “ногоон” устөрөгчийн эрчим хүчний салбарт 13 тэрбум еврог зарцуулна
2022, 7 сарын 18. 0:420

Европын холбоо устөрөгчийн эрчим хүчний салбарт 13.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Оросын эрчим хүчний хараат байдлаас гарч эрчим хүчний эх үүсвэрийг солонгоруулах зорилгоор хийж буй чухал алхмын нэгд тооцогдож буй юм.

Еврокомиссын орон нутгийн цагаар 15-ны өдөр мэдэгдсэнээр ногоон устөрөгчийн судалгаа, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зориулж Герман, Франц зэрэг тус холбооны 15 гишүүн орон хамтран 5.4 тэрбум еврогийн санхүүжилтийг баталсныг онцлон тэмдэглэв. Төсвийн хөрөнгөөс гадна хувийн хөрөнгө оруулалтын сангаас 8 тэрбум еврог нэмж төвлөрүүлэх аж.

Европын холбооны албаны хүн хэлэхдээ, "Устөрөгчийн технологи нь нүүрстөрөгчийн өндөр ялгаруулалтыг бий болгодог чулуужсан түлшийг зарим талаараа орлох боломжтой гэдэг нь аль хэдийн батлагдсан. Бидний баталсан төсөл Европын устөрөгчийн бодлогод томоохон эргэлт хийх болно” хэмээн дурдсан байна. Францын Alstom, Германы Daimler Trucks, Италийн Fincantieri зэрэг Европын 35 компани Европын холбооны хэмжээнд устөрөгчийн 41 төсөлд оролцохоор төлөвлөж байгаа аж.

Энэхүү төсөл нь Европт 20,000 ажлын байр бий болгоно гэж Европын Комисс үзэж байна. Зөвлөх компанийн ажилтан "Энэхүү шийдвэр нь Европын холбооны ногоон устөрөгчийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд зориулагдах асар их хөрөнгө оруулалтын дөнгөж эхний алхам юм" гэж дүгнэжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01