YLE: Финлянд улс ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалт хийж магадгүй
2022, 7 сарын 18. 10:360

Ням гарагт Финляндын үндэсний YLE сувгийн мэдээлснээр тус улсад ирэх өвлийн улиралд эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй нөхцөл үүссэн хэмээжээ.

Тэдний хэлснээр, “Европ тив ОХУ-ын чулуужсан түлшнээс татгалзаж байгаагаас үүдэн тус улсыг орлох эрчим хүчний эх үүсгэвэр олоход асуудал тулгарч байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ойрын хугацаанд эрчим хүчний салбарт зохицуулалт, хязгаарлалт хийх нь хамгийн оновчтой шийдэл болж магадгүй гэсэн үг. Европ тивийн зүгээс өвлийн улиралд бэлтгэж, эрчим хүчний хэрэглээндээ хязгаарлалт хийхээр завдаж байгаа энэ үед манай улс ч ижил хязгаарлалт хийх нь өндөр магадлалтай” гэсэн юм.

YLE сувгийн мэдээлснээр хэрэв эрчим хүчинд хязгаарлалт тогтоовол тус улсын ард иргэд өдөрт хамгийн ихдээ 2 цаг орчим цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ танаж магадгүй нөхцөл үүсэх гэнэ.

Харин Финляндын цахилгаан эрчим хүчний оператор Фингрид компаниас мэдэгдсэнээр зөвхөн онц байдлын үед л эрчим хүчний хязгаарлалт хийх болно гэж мэдэгдсэн юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
0
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04