Шинэ Зеланд улсын инфляц сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрчээ
2022, 7 сарын 18. 18:040

Өнгөрөгч улиралд Шинэ Зеланд улс дахь хэрэглэгчийн үнийн индекс сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Тодруулбал тус улсын инфляц 2022 оны хоёрдугаар улиралд 7.3 хувьд хүрсэн нь энэ оны нэгдүгээр улирлын үзүүлэлтээс даруй 0.4 хувиар өссөн байна. Улмаар Шинэ Зеланд улсын хүрээнд өнгөрөгч улиралд хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.3 хувиар, тээврийн хэрэгсэл, орон сууцны үнэ тус, тус 2.3 хувиар өсжээ.

Тоон үзүүлэлтийг гарахаас өмнө Австрали, Шинэ Зеландын банк болон тус улсын Нөөцийн банкнаас инфляцыг хамгийн өндөртөө 7 эсвэл 7.1 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байсан юм. Харамсалтай нь инфляц шинжээчдийн таамгийг давснаар тус улсын хувьд 1990 оны зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтээр бүртгэгджээ.

Шинэ Зеландын Статистикийн хорооноос мэдээлснээр инфляцын өсөлтөд нөлөөлөн гол хүчин зүйл нь эрчим хүчний үнийн өсөлт болон барилгын өртөг, түрээсийн нэмэгдэлтэй холбоотой гэнэ. Мөн бензин шатахууны үнэ даруй 74 хувиар өсөж, дизель түлшний үнэ 32 хувиар өссөнөөр инфляцын өсөлтөд нөлөөлсөн байна.


Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17