Шри Ланка улсын ерөнхий сайд: Барууныхны хориг ОХУ-ыг бус гуравдагч орнуудыг өвдөг сөхрүүлж байна
2022, 7 сарын 18. 22:130

Даваа гарагт Шри Ланка улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхий сайд Ранил Викремесингхэ Энэтхэгийн Доордашан телевизийн сувгаас удирдан явуулсан олон улсын хэлэлцүүлэгт оролцжээ.

Хэлэлцүүлэг өлсгөлөн, хоол хүнсний гачигдлаас сэргийлэх гэсэн сэдэвтэй өрнөсөн байна.

Харин хэлэлцүүлгийн үеэр ноён Викремесингхэ барууныхны хоригийн арга хэмжээг шүүмжилж, тэдний тавьж буй хоригууд ОХУ-ыг хохироохоос илүүтэй гуравдагч орнуудыг өвдөг сөхрүүлж байна хэмээн мэдэгджээ.

Түүний хэлснээр, “Та бүхний бодлоор хоригийн арга хэмжээ нэмэр болох уу? Хориг тавих нь юмсын үнийг л хөөрөгдүүлнэ.

Бүгдээрээ одоогоор мөрдөж буй хоригуудыг харцгаая тэгээд тэдгээр хориг үнэхээр шаардлагатай байсан эсэхийг асууж үзье. Хориг ОХУ-ыг сөхрүүлэхгүй, гэхдээ гуравдагч орныг сөхрүүлнэ.

Манай улсад үүсээд буй асуудлын тал нь бидний буруугаас, нөгөө тал нь дэлхий дахинаа нүүрлэж буй хямралаас үүдэлтэй. Хориг манайх шиг хүнсний бүтээгдэхүүний хувьд бусад орноос хамааралтай орнуудад сөргөөр нөлөөлж байгаа. Улмаар манай улсын 6 сая иргэн шим тэжээлийн дутагдалд ороод байна” гэсэн юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
0
0
0
1
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01