АНУ Европын орнуудын зэвсэг худалдан авах хүсэлтийг дэмжсээр байна
2022, 7 сарын 18. 23:451

ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш АНУ-ын засгийн газрын зүгээс хэд хэдэн удаа Европын орнуудад зэвсэг худалдах зөвшөөрлийг олгоод байна.

АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны Батлан ​​хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг "Төрийн департамент Эстонид 500 сая ам. долларын үнэ бүхий өндөр хурдны хөдөлгөөнт их бууны M142 пуужингийн систем болон холбогдох тоног төхөөрөмжийг нийлүүлэх зорилгоор хилийн чанадад зэвсэг худалдах төлөвлөгөөг батлахаар тохиролцсон" хэмээн мэдэгджээ.

Батлан ​​хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг энэ тухай Үндэсний ассемблэйд өргөн барьсан бөгөөд хилийн чанадад зэвсэг худалдаалах хүрээнд батлах гэж буй уг төлөвлөгөө нь Конгрессоор дэмжигдсэний дараачаас шууд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.

ОХУ-ын Украинд түрэмгийлснээс үүдэн Европын орнууд аюул заналхийллээс сэрэмжлэн үндэснийхээ батлан ​​хамгаалах чадавхийг бэхжүүлэхийн тулд АНУ-д үйлдвэрлэсэн зэвсэг худалдан авах хүсэлт гаргасаар байгаа ба АНУ-ын зүгээс ч эдгээр хүсэлтийг ёсоор болгон зэвсэг худалдаалахыг зөвшөөрөх болсон нь энэ аж.

Мөн өдөр Батлан ​​хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлагаас мэдэгдэхдээ, Төрийн департамент ОХУ-тай хиллэдэг Норвеги улсад 950 сая ам.доллароор хэмжигдэх өндөр технологийн дунд тусгалын пуужин болон холбогдох тоног төхөөрөмжийг худалдах төлөвлөгөөг баталсан тухай онцлон тэмдэглэжээ.

Үүнээс өмнө буюу өнгөрсөн сарын 23-ны өдөр АНУ-ын засгийн газар Бельги, Чех, Дани, Финлянд, Польш зэрэг НАТО-гийн 12 гишүүн оронд нийт 22.7 сая ам.долларын үнэ бүхий "ухаалаг тэсрэх бөмбөг" хэмээн нэрлэгддэг маш нарийвчилсан удирдлагатай тэсрэх бөмбөгийг хилийн чанадад зэвсэг нийлүүлэх зөвшөөрлийн хүрээнд нийлүүлэхээр болсон билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
1
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.80
   /
2022, 7 сарын 21. 12:39

Зэвсэг зарж хооронд нь яс хаяж оршдог улс юм даа

Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41