Байдены Ойрхи Дорнод дахь айлчлал өндөрлөхтэй зэрэгцэн Путин Иранд айлчлал хийхээр болжээ
2022, 7 сарын 19. 7:232

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Иранд айлчилж, Орос, Иран, Туркын гурван талт дээд хэмжээний уулзалт хийхээр болсон тухай тус улсын засгийн газар мэдэгдлээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Ойрхи Дорнодод хийсэн айлчлал дуусмагц авч хэрэгжүүлж буй сөрөг арга хэмжээ хэмээн үүнийг шинжээчид тайлбарлаж байгаа юм.

Барууны орнуудын ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээ улам өргөжин тэлсээр байгаа энэ үед тус гурван улс нь хоорондын найрамдалт харилцаагаа зарлан тунхаглахын ялдамд Сирийн иргэний дайн зэрэг Ойрхи Дорнодын асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 17-ны мэдээлснээр, Путин 19-ний өдөр Ираны нийслэл Тегеран хотноо айлчилж, тус улсын ерөнхийлөгч Эбрахим Раиши болон Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгааг онцлон тэмдэглэжээ. Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс мөн өдөр мэдэгдэл хийн, ерөнхийлөгч Эрдоган энэ сарын 18-19-ний өдрүүдэд Иран улсад айлчилж, гурван талт дээд хэмжээний уулзалт хийхээр болсон тухай олон нийтэд мөн хүргэсэн юм.

Ингэснээр В.Путин Украинд халдан түрэмгийлснээс хойш хоёр дахь удаагаа гадны орнуудад айлчлал хийж буй тохиолдол юм. Үүнээс өмнө тэрээр өнгөрсөн сарын сүүлээр зохион байгуулагдсан Каспийн эргийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Туркменстаны нийслэл Ашхабад хотод айлчилж байсан билээ.

Тодруулбал, ерөнхийлөгч В.Путины энэ удаагийн айлчлал нь Байден тангараг өргөснөөс хойш Ойрхи Дорнодод хийсэн анхны айлчлал өндөрлөмөгц эхэлж байгаагаараа олны анхаарлыг ихээхэн татаж байгаа бөгөөд Ойрхи Дорнод дахь АНУ-ын стратегийн эсрэг хийж буй алхам гэж тайлбарлаж байна. Wall Street Journal сонинд мөн дурдаснаар “Ерөнхийлөгч Путины энэ удаагийн айлчлал нь Украины дайны нөлөөгөөр ОХУ-ын байр суурь дэлхийн тавцанд сулраагүй гэдгийг харуулах зорилготой юм. Сүүлийн хэдэн жилийн турш ОХУ Ойрхи Дорнодод цэрэг болоод дипломат харилцаанд тулгуурлан хөндлөнгөөс оролцсоор ирсэн нь нөлөөгөө хадгалахад чухал ач холбогдолтой байсныг харуулж байна” хэмээн онцолжээ.

Венийн цөмийн зэвсгээс ангижрах, зэвсэг хураах төвийн ахлах судлаач Ханна Нот Wall Street Journal сонинд ярихдаа “Украины дайн сунжрахын хэрээр барууны орнуудаас зайгаа барих, хориг арга хэмжээ авах, нөлөөгөө хадгалах нь Оросын гадаад бодлогод илүү чухал болж байна. Өрнөдтэй ирээдүй байхгүй гэдгийг Орос ойлгож байна. Энэ нь буцаах боломжгүйгээр сарнин алга болсон. Ирээдүйд ОХУ дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт орших Ойрхи Дорнодтой хамтран ажиллах шаардлагатай болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Гурван талт дээд хэмжээний уулзалтын гол асуудал нь Сирийн иргэний дайн байх төлөвтэй байна. 2011 онд дэгдсэн Сирийн иргэний дайны эхэн үед сул дорой байдалд байсан дарангуйлагч Башар аль-Асад Оросын дэмжлэгтэйгээр 2015 оны 9-нд дахин ялалт байгуулсан юм. Сиритэй хил залгаа Турк улс Курдын зэвсэгт босогчидтой тэмцэх нэрийдлээр иргэний дайнд идэвхтэй оролцож, Оростой харилцаагаа илүү гүнзгийрүүлсэн билээ. Тус гурван улс гурвуулаа Сирийн иргэний дайнд идэвхийлэн оролцож байгаа бөгөөд Иран улс шийтийн урсгалтай Асадын дэглэмд зэвсэг, цэргийн дэмжлэгийг ихээр үзүүлдэг юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
202.21.108.220
   /
2022, 7 сарын 19. 12:56

Путин Ойрхи Дорнодын хуваагдлыг нэгтгэн , шинээр хөгжүүлэх, АНУ ын нөлөөллөөс гарган Орос улсаа давхар хөгжүүлэх, Сирийн бүх сөргөлдөгч талуудыг хэлэлцээнд суулган иргэний дайныг зогсоон АНУ ын цэргийг шахан гаргах том төлөвлөгөө ярина. Үнэндээ Путин дэлхийг аварч байна.

66.181.187.75
   /
2022, 7 сарын 19. 7:34

Энэ нэг заваарсан хоёр юм чинь дэлхийгээр тоглоод дууслаа.идэлхий дахины хуучинсаг тэнэг удирдагчдыг бүгдийг нь дуусгаад дэлхий ертөнц тайван орших байх. Естой яршигтай

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04